Ц.Дашдорж тойргоо хоцрогдсоноор нь дуудаж онигоонд орууллаа

УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн Их хурлын гишүүнд явуулсан алан тоотыг та харж байна. Энд хар дээр цагаанаар Говь-Алтайг ард иргэд нь тархай бутархай амьдардаг гээд хөгжлийн хувьд хоцрогдсон бүс нутаг гэжээ. Өөрийг нь УИХ-д хоёронтоо суулгасан нутаг нутгийн ард иргэд нь хоцрогдсон байгаад хэн буруутай вэ гэх асуудал үүнээс гарч ирнэ. Эрхэм гишүүн нутгаа хөгжүүлнэ хэмээн хоёр ч удаагийн сонгуульд амлаж байж гарч ирсэн байж таараа. Амлалтын жагсаалт нь нэлээд урт биз. УИХ-ын сонгуульт хугацааны найман жил нь бага хугацаа биш атал Ц.Дашдоржийн гишүүн байсан жилүүдэд Говь-Алтай хоцрогдсон хэвээрээ л байсаар иржээ. Харин гишүүнтэй хоцрогдлыг арилгах талаар юу хийсэн бол… Эсвэл хоцрогдсон болохыг нь хотоос хараад л гайхаад л толгой сэгсрээд сууж байсан уу гэдэгт хариулах хэрэгтэй. Хоцрогдсон тойргийнх нь иргэд нь хотод ирээд эмчлүүлж чадахгүй байхад гишүүнтэн Солонгос явж эмчид үзүүлдэг гэсэн. Тэгж явахдаа казино тоглосон гэх хэл аманд холбогдож байсан удаатай. Хоцрогдсон алтайчуудын сонгосон гишүүн нь ажил хийдэггүй бол УИХ-д хоёр байтугай хорин төлөөлөтэй байгаад нэмэр байна уу…

 

 

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих