МОНГОЛЫН ТУХАЙ ОРОС ОНИГОО

1461367561_1423533907_1325174445_1325112a
Аль нэг улс орон, vндэстэн угсаатан нєгєєгєє хэрхэн ойлгож хvлээж авдгийг хоорондоо хэлэлцэж буй болон зохиосон онигоогоор нь дамжуулж мэдэж болно. Бидний талаар оросуудын дунд нэг иймэрхvv онигоо, шоглол явж байна. Ялангуяа тэр мод тайрдаг  заншил ба хоёр монгол уралдаад хоюулаа тvрvvлдэг тухай онигоо нилээн тvгээмэл харагдана лээ. Гэхдээ цулгуй хоосон тал болж байгаа Монгол орныг заншилтай нь хольж доош хийсэн ч гэлээ авах санаа байна лээ шvv нєхдєє. Vнэхээр мод “алж” амьдардаг бvхэл бvтэн арми нь алт ухаж буйгаасаа илvv хор уршиг тарьж буйг хэн ч ярьж хэлэхгvй байгаа нь харамсалтай…
•    Хэрэв Монголд аз тохиож тэд цємийн гvрэн болчихвол яах вэ? Ерєнхийлєгчийнх нь компьютер алдагдаж гээгдэнэ. Эсвэл “ажлын ширээн байгаа “асаах” гэдэг товчлуур дээр дарна уу” гэж зарлигдснаар дэлхий дахин vйлийн vртэйгээ учирна.

•    Монголд хоёр хvн уралджээ. Бvгд ялжээ.

•    Монголд ийм заншил бий. Айлд хvv тєрвєл эцэг нь мод тарина. Хэрэв хvv тэнэг амьтан болж єсвєл модыг огтолж хаяна.
- Би Монголд байсан… Тэнд цулгуй хоосон тал л байдаг ш дээ.

•    Єчигдєр Монголын агаарын цэргийн хvчний цаасан шувуу сvйрэлд єртжээ. Монголд ингээд агаарын цэргийн хvчин vгvй болов. Энэхvv явдлын дараа батлан хамгаалахын сайдыг буудлаа. Ингээд Монголын сvvлийн сум дуусчихав.

•    Хятадын зэвсэгт хvчний штаб ЗХУ руу довтлох тєлєвлєгєє боловсруулж байна гэнэ. Илтгэгч:
-    Баруун талаас нь 100 саят нэгдvгээр  арми Монгол руу орно. 100 саят хоёрдугаар арми Монголын зvvн талаас нь нэвтрэнэ.
Асуулт: – Нэг зэрэг vv?
-     Vгvй эхлээд нэг нь, дараа нь нєгєєдєх нь.

•    Монголд дэлхийн эдийн засгийн хямрал хэрхэн нєлєєлсєн нь сонин байна?
-    Харин ч хямрал єєрєє монгол гэж юу болохыг мэднэ гэж vv?

•    Д.Медведев Монголд албан ёсны айлчлалаа “…Єрєє (алба гувчуур) тєл…” гэдэг vгээр эхэлжээ.

•    Щелково хотод нэгэн сурталчилгааны хуудсан дээр “Та залуу, дэгжин бєгєєд хилийн чанадад ажиллахыг хvсч байна уу? Монголд зам тавих ажилд урьж байна”

•    Єчигдєр Монголын ерєнхийлєгч халдлагад єртжээ. Аз болж, сум хонины арьсан дуулгыг нь нэвтэлж чадаагvй байна.

•    Хятад Монголыг оршуулгын газрын зориулалтаар худалдаж авахаар шийдвэрлэв.

•    Монгол Орост визгvй зорчиж байх талаар санал тавив. Мєн орос-монголын харилцааны амжилтын тухай жишээ татаж, 300 жилийн тэртээ монголчууд Русийн (оросын) газар нутаг дээр саадгvй зорчиж байсан талаар дурьдсан байна.

•    Монголд бага тархиндаа очир алмаазтай хvvхэд олджээ. Эрдэмтэд толгойг нь удаан гэгч нь хагалж гэнэ.

•    Сансар судлалын мэдээ. Монгол сансарын аппарат хєєргєх ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар хойшлуулав. Учир нь монгол эрдэмтэд одоо хvртэл сансар бий гэдэгт итгэдэггvй аж.

•    Эцэг эх маань ирэх зун надад машин худалдаж авч єгнє, эсвэл хилийн чанад руу явна гэсэн. Ингээд бид нэг бол “Монгол”, эсвэл “Ока” (зєвлєлтийн vед vйлдвэрлэгдэж байсан хоцрогдсон загварын машин) гэсэн ацан шалаанд ороод байна.

•    Чи ер нь  монголчуудыг харж байсан уу?
- Монгол оо?
- Тийм
- Монголчууд?!! Хачирхалтай орон – дэлхийн хамгийн цєєн хvнтэй газар. 1квт км газар дээр хагас хvн! Тєсєєлж байна уу? Энэ нь тэдний эрхтэн (салаавч) хаа нэгтээ, эсвэл бvр хаана ч vгvй гэсэн vг. Тиймээ тэнд зарим монголчууд бvр нэгийгээ хэзээ ч олж хараагvй байдаг гээд боддоо.
Улс тєр судлаач Д.Мягмарсvрэн,

URL:

Сэтгэгдэл бичих