Уул зөөж баяжсан мөнгөө оффшорт нуусан “эх оронч”
“Болд төмөр ерөө гол”-ын Дэлгэрсайхан гэх нэр сүүлийн үед бизнесийн ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байна. Мах боловсруулах үйлдвэрээс гэнэт томорч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Баянголын” ордод эзэн сууж өөрийн хөгөнгөөр 90 км төмөр зам барьж түүгээрээ эх орныхоо төмрийн хүдрийг вагон вагоноор нь Хятад улсруу зөөж өөрөө хөлжсөн цэвдэг сэтгэлтэй эр. Анх баяжуулах үйлдвар барина эх орондоо бүтээн байгуулалт хийнэ гэж эрх мэдэлтнүүдийн хулхинд цэцэг ургуулж “А” зэрэглэлийн лиценз авсан ч ачир дээрээ үйлдвэрээ хилийн цаана барьж Хятадуудад доль цохьсон байдаг.
Түүний эргүүлж буй их хөрөнгө ч үнэн хэрэгтээ өөрийнх нь биш. Түүний ард Хятад хөрөнгө оруулагч байдаг. Хөрөнгө оруулагчтайгаа ч тэрээр таагүй харилцаатай болсон гэдэг. Хөрөнгө оруулагч Лам Пинг гэгч нь “Болд төмөр ерөө гол”-ын үүсгэж байгуулагч бөгөөд Дэлгэрсайхантай үл ойлголцсон учраас өөрийн итгэмжлэлийг өөр хүнд хийж өгч гадаад хэргийн яаманд хандсан байдаг. Энэ мэтээр Б. Дэлгэрсайхан гэгч нь урд зүгийн хөрнгө оруулагч нартайгаа таагүй харилцаатай, хөрөнгө мөнгөний асуудалтай болсон учраас одоо байгаа бүхнээ барьж байгаад ч хамаагүй УИХ-ын гишүүн болж төрийн дархан эрх авах гэж хичээж байгаа гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Гэвч эх орноо гэх сэтгэлгүй түүнд ард түмэн итгэл хүлээлгэх нь юуу л бол. Эх орныхоо баялгийг хятадуудад зөөж өгчихөөд олсон мөнгөө Оффшорт хадгалж байгаа хүн эх орныхоо төлөө санаа тавьж чадна гэж үү.
times.mn
URL: