ГОВИЙН ЦАГААН ШУВУУ

13177246_1019329131469773_1100727395921976474_nГовь нутгийн ард түмний хүндэт зочноо дайлдаг ГОВИЙН ЦАГААН ШУВУУ хэмээх битүү хоол. Хонины арьстай сүүл авч өөхийг нь 0.5мм зузаантай үлдээж годонтой нь туламлан өвчинө. Гол махыг жижиглэн татаж, хөмүүл давсаар амтлан бэлтгээд өвчсөн сүүлэндээ хийж онгорхой хэсгийг битүүлэн оёно. Дараа нь гадна арьсыг хуйхалж хярваслаад бүлээн усаар сайтар угаана. Тогоонд 2-2.5литр ус хийж буцалгаад хуйхалсан сүүлээ хийж, давс цацаад 40-50 мин буцалгана. Ихэвчлэн 2-3 хүний хоол болох ба ногооны хачир зэргийг бэлтгэн хамт хэрэглэж болох ажээ.

13177881_1019329358136417_8716333201303848874_n 13227121_1019329284803091_6419655695125046141_n


URL:

Сэтгэгдэл бичих