АНУ-д амьдарч байсан монгол эмэгтэй цогцос олджээ

6un7gp1dngv49f1k0s1higu7f4 (1)_700x700АНУ-ын Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод ажиллаж амьдардаг монгол бүсгүй сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл алга болоод байсан бүсгүйн цогцсыг машины тээшнээс олсон байна.  Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшид цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа гэнэ. Одоогоор тус хотын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байна. Г.Зулцэцэгийн тухайд 2015 оны арваннэгдүгээр сард сувилагчийн сургалтад суухаар оюутны визээр тус улсад очсон ба солонгос хоолны газар ажилладаг байжээ.


URL:

Нэр: өвөө Огноо: 17 May 2016

Гадаадад гуйлгачин болцгоох гэж бүү хүсцгээ.
Монгол газаршороо ард түмэн опоохондоо
байж л байна.

Сэтгэгдэл бичих