Ардчилсан дарангуйлал

1463355109573906e55ac8526 жилийн тэртээ байгуулсан Ардчилсан нам маань иргэдээ эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй,   эвлэлдэн   нэгдэх,   үзэл   бодлоо   чөлөөтэй   илэрхийлэх, шашин шүтэх эрхтэй болгож, ардчилсан төрийн тогтолцоо, хүний эрх, эрхчөлөөг дээдэлсэн нийгмийн тогтолцоог байгуулж чадсан юм.

З.Энхболд

Ардчилсан хувьсгалын 26 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн илтгэлдээ УИХ-н дарга З.Энхболд дээрхи өгүүлбэрийг итгэл төгс хэлсэн байдаг. Монгол улс үнэхээр таны хэлсэнчлэн иргэд нь өмч хөрөнгөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамжтай, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээлсэн нийгмийг байгуулж чадсан хэрэг үү? Та хэлсэн өгүүбэрийнхээ утгыг бүрэн ойлгож байгаа юу гэж асуумаар байна.

Жүжигчин Амараа саяхан өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, түүндээ өнөөгийн ардчилсан намын удирдлагуудын зургийг харуулан “Би юу хийчвээ” хэмээн тэднийг шүүмжилснийхээ төлөө цагдаад дуудагдан байцаалт өгсөн. Та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулсан гэсэн хаачив. Улс орон хямарч, иргэд ядуурч байхад та хэд албан тушаал эрх мэдлийн төлөө улангасан тэмцэлдсээр байгаа нь худал зүйл үү. Энэ бүхэнд төр барьж байгаа ардчилсан намыг буруутгах нь буруу зүйл үү.

Ардчилсан намынхан үндсэн хуулийн цэцийн дарга Амарсанааг огцруулсны дараа түүнтэй ярилцлага хийсэн гэдэг шалтгаанаар эдийн засагч, нийтлэгч Жаргалсайханы хөтлөн явуулдаг Де Факто нэвтрүүлгийг хориглох шийдвэр гаргасан нь таны хэлсэн ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмтэй нийцэж байгаа хэрэг үү.

Иргэний зориг, ХҮН намыг өөрийнх нь санлаас хуваана гэж эмээгээд сонгуульд оролцох боломжийг нь хааж ардчилсан намтай нэгдэхийг хүчээр тулгаж байгаа нь тэд эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа шинж үү.

Нийт хадгаламжийн 80 хувийг иргэдийн гуравхан хувь нь эзэмшдэг гэсэн аймшигтай статистиктай, тэдгээр гуравхан хувь нь улс орны хамаг хөрөнгийг эзэмшиж үлдсэн хэсэгийнх нь амьдрал улам ядуурсаар байхад иргэд тань өмч, хөрөнгөтэй харагдаж байна гэж үү.

Ярьж байгаа сайхан бүхэн тань төмөр хашаагаар зааглагдаж, дэрэгдэх хүрээлэлээс чинь хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Бодит байдал дээр манай улс таны бодосноос эсэргээрээ. Иргэд нь үзэл бодлоо илэрхийлэхээс айж байна. Түүнийхээ төлөө цагдаа шүүхээр явахыг хэнч хүсэхгүй нь ойлгомтой. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдийг бүгдийн хаалтийн гэрээгээр худалдаад авцан тул засгийн газарын завхралыг шүүмжлэх талбар олдохгүй байна. Иргэдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх сүүлчийн талбар сошиал сайтууд болон мэдээний доодох сэтгэгдэл л болж. Аль алин дээр нь та нарын тухай сайн зүйл огт алга. Амьдрал үнэхээр хүнд байгаа тул бид бухимдлаа сэтгэгдэлээр л илэрхийлж байна. Харин та нар иргэдийнхээ бухимдлыг зөөлрүүлж асуудлуудыг нь олж харж түүнийг нь засч залруулах ёстой биш билүү. Харин эсэргээрээ сэтгэгдэл бичихийг хориглох хууль санаачилж байгаа чинь энэ нийгмийг хааш нь авч явж байгаа хэрэг үү. Иргэдийнхээ шүүмжлэл, тэдний бухимдлаас юундаа ингэтлээ айна вэ эсвэл та нар тэгтлээ буруу зүйл хийгээд түүнийгээ нууж хаахаас өөр аргагүй болтлоо ялзраа юу. Илчилж болохгүй нууцаасаа болоод шүүмжилсэн бүхнийг хаах гэж оролдоод байгаа хэрэг үү. Ийм нийгмийг дарангуйлал гэдэг болохоос ардчилал гэж сонсоогүй юм байна. Эвсэл та нарын яриад байгаа байгуулчихсан гээд бардамнаад байсан ардчилсан нийгэм чинь энэ юм уу?

Бухимдсан иргэдийнхээ өөдөөс лалар хэмээн хараадаг улс төрчийг би аль ч ардчилсан нийгэмд олж хараагүйн байна. Ард түмнээсээ сонгогдож төрийн түшээ болдог гэдгээ та нар таг матчихсан уу аль эсвэл бидний саналтай, саналгүй сонгуульд ялна гэсэн нууцхан хуувилдаан зохиогоод явна уу. Сонгуулийн тойргуудыг өөрт ашигтайгаар өөрчилж, хар машнаар тоолно гэж хүчээр баталсан үйлдэл бүхэн чинь энэ хуйвалдааны хэсэг үү. Ийм зүйл сэдээд байгаа бол өнгөрсөн нийгмээ муулан байж гарч ирсэн чинь ямар учиртай юм. Өнөөдөртөө дарангуйлал тогтчихсон гэж хэлэхгүй ч үйлдэл бүр чинь дарангуйлалруу хөтлөөд байна гэдгийг сануулаад нэг хэлчье. Бичсэн зүйлийнхээ төлөө шоронд орж магадгүй гэсэн айдас надад байгаа ч болохгүй байгаа та нарын үйлдлийг хэлэхгүй нуух эрх надад алга.

Эцэст нь хэлэхэд та нарын тухай үлгэр ард түмний дунд ам дамжин яригдаж байгааг сонссон уу. Саарал ордон дотор 37 суудалтай ардчилсан дарангуйлагч нар байдаг гэнэ, тэд үзэгслэнт ардчилалд хор өгч нойрсуулаад ордныхоо хамгийн өндөр оройд хорьж байдаг гэнэ. Аз болоход тэдний үлгэр сайхнаар төгсдөг юм байна ардын дундаас баатар мэндэлж та нарын олон суудлыг тас цавчиж, үзэгслэнт ардчилалыг амь оруулж, амар сайхандаа жаргадаг гэнэ.

 

 

 

 

 

Нийтлэлч Болор-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих