Агуу удирдагчдын хэзээ ч хийдэггүй 5 зүйл
Хүн болгон л агуу удирдагчдыг ажиглан, хэрхэн тэд өөрсдийнхөө компанийг агуу болгож байгааг нь харан суралцаж байдаг. Тэднээс суралцах ёстой чухал зүйл бий бөгөөд тэр нь тэдний юуг хийдэггүй талаар юм. Нэгэн CEO өөрийнхөө 30 жилийн турш жижиг, том бизнесменүүдтэй ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн тэдний хийж болохгүй 5 зүйлийг нэрлэжээ.
1. Тэд хэзээ ч олон малгай өмсдөггүй Агуу удирдагчид компанийн жижиг сажиг, өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалдаад байдаггүй байна харин ч тэд хэлтэс бүрт манлайлагч ажилтанг бий болгохыг зоридог байна. Ухаалаг CEO хэзээ ч нэг хүн дээр түшиглэсэн байдлаар компаниа босгодоггүй.
2. Үргэлж гайхалтай шийдвэрийг гаргаад байдаггүй Ямарваа нэг асуудлыг шийдэх гайхалтай хариулт юм уу нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд үүнийг хойш тавилгүй, нөхцөл байдлыг гартаа авах нь амжилтын түлхүүр юм. Эрсдэл болон шүүмжлэлээс айсан дарга компанийг хойш нь чангаахаас өөр юу ч хийж чадахгүй. Ямар санааг хэлэх гээд байна вэ гэхээр. Өнөөдөр боловсруулсан сайн төлөвлөгөө нь ирэх долоо хоногт боловсруулах гайхалтай төлөвлөгөөнөөс илүү дээр юм
3. Юм бүхэнд хариулт өгдөггүй CEOнууд нь компанийн хөгжлийг тодорхойлж, сайн хүмүүсийг өөртөө элсүүлэн, тогтоон барьж, алсын хараа амжилттай хэрэгжиж байгаа эсэхийг хариуцах болхоос биш. Компанид ямарч олигтой ач холбогдолгүй шийдвэрүүдэд оролцох явдал биш юм. Хэрвээ чи тэдэнд чамаас байнга юм асуух боломж өгөөд байх юм бол, тэд юу хийх ёстойгоо мэдэхээ болино. Тэднээр өөрсдөөр нь асуудлыг шийдвэрлүүлснээр тэд манлайлагч болон хөгжинө.
4. Бүхий л арга хэмжээнүүдэд оролцоод байдаггүй Үр бүтээлтэй удирдагчид оролцох боломжтой арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл (товч танилцуулга) олоход 1 арга хэмжээ дээр 5 минутыг зарцуулдаг байна. Энэ бүхний эцэст тэд аль арга хэмжээ, уулзалт нь компанийг эцсийн зорилгодоо хүрэхэд нь тус болохыг олоод түүнд л оролцоно. Магадгүй энэ эзэмших ёстой амин чухал чадваруудын нэг биз.
5. Харилцаанд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй Удаан уулзалт, жижиг сажиг асуудлаас болж үүссэн асуултууд зэргээс байнга бултаад байх нь тийм ч үр ашигтай бус. Та ажилчдаасаа хөндийрөх болно. Тэд бүхий л хэлэхийг хүссэн бодол санаа, зүйлсээ гэрлүүгээ хамт авч яваад тэндээсээ өөр суваг ашиглан харилцдаг байна.
URL: