Ж.ЭНХБАЯР: ЭНЭ УЛС ОРОНД ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
Ж.Энхбаяр: Энэ улс оронд хатуу гар хэрэгтэй юм байна
УИХ-ын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлаарх СЕХ-ны саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээ хэлмээр байна. Төр ийм арчаагүй, ийм дорой, ийм сул болсонд, төрийг ийм болгосонд харамсч байна. АН-хан зарчимгүй амьдарч чаддаг байх. Гэхдээ монголын төрийг ийм зарчимгүй болгож болохгүй. Монголын ард түмэн та нарын хувь тавилангийн зургийг зурна шүү. Ард түмнийг та нар ингэж доромжилж болохгүй. Чоно борооноор гэдэг шиг юм болж байна.Энэ монголын ард түмний Сонгуулийн хууль болохоос АН-ын Сонгуулийн хууль болж таарахгүй. Тулгын гурван чулуу шиг байна гэсэн яасан. Өнөөдөр гурван тийшээ харчихаад бие биенийхээ оруулж ирсэн юмыг унагаад сууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хуурамч ардчилал дарангуйлаас аюултай гэдэг үг үнэн юм байна. Ардчиллын суурь ойлголт болсон Үндсэн хуульд заасан сонгох эрхэнд та нар халдаж байна. Ямар ч хамаагүй аргаар УИХ-д орж ирдэг. Орж ирчихээд улс орныг самардаг,өрөнд оруулдаг, ямар ч аргаар хамаагүй ялна гээд суудаг боллоо. Ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялна гээл сууж байна. Үр дүнд ядуурал өр зээл, эдийн засгийн маш хүнд байдал. Энэ улс оронд хатуу гар хэрэгтэй юм байна. Та бүхэн парламентийн ёсыг устгаж байна. Дандаа зах хязгаарын орон нутгийг хаяж байна. Хил хязгаар дагаж ирсэн ард түмнийг та бүхэн хаяж байна. Ямар санаатай Монголын хил хязгаарыг эзгүйрүүлэх бодлого барьж байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Тойргийн хуваарилалт хог шиг болсон байна. Чингис хааны нутаг учраас Хэнтийд мандат өгсөн юм гэнэ үү?Тэгвэл чин ван Ханддоржийн нутгийн мандатыг булаадаг нь яаж байгаа юм. Тэгж ярих гэж байгаа юм бол энэ Улаанбаатарт байгаа Туулын хар шугуй чинь Хэрэйдийн Тоорил вангийн нутаг гээд мандатыг нь хасаач. АН Булганд нэр дэвших хүн муутай байгааг ойлгож байна. Ингэлээ гээд Булганы ард түмний сонголт хийх эрхийг хохироож таарахгүй. Барилдаад дийлэхгүйгээ мэдээд нүд ам руу шороо цацаад байдаг ядруу бөх шиг л үйлдэл гаргаж байна, та нар. Дөрвөн жил төрийг самарлаа, эдийн засгийг самарлаа, ард түмний амьдралыг самарлаа. Одоо ард түмний сонголтыг самрах нь л дээ. Ийм нөхцөл байдал үүссэн учраас би санал хураалтад оролцохоос татгалзаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
би 4 жил төрийг самарлаа, эдийн засгийг самарлаа, ард түмний амьдралыг самарлаа.