Өнөөдөр эх орончид чуулна
Босоо Хөх Монгол ТББ-аас санаачлан өнөөдөр Эх орончдын анхдугаар чуулганыг UB PALACE-д 11 цаг 30 минутаас зохион байгуулахаар болжээ. Тусгаар тогтнолоо батжуулж, Түмэн олноо хамгаалж Үндэсний баялгаа бүтнээр нь Үр хойчдоо үлдээнэ уриатай Босоо Хөх Монгол 2008 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Улс үндэстнийхээ эрх ашгийг дуу хоолойгоо өргөн, дуу хоолойгоо өргөж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө гар бие оролцон хамгаалж тэмцэх зорилготой эх оронч зүрх сэтгэлтэй залуусын санаа нийлсэн хүчирхэг нэгдэл юм.
Төрд шургасан хулгай нар УИХ нэрэн дор шүхэр барин сууж буй 76 хүний баталсан гэх ”хуулиар” гадны шунахай нартай үгсэн хуйвалдаж, завшихдаа энэхүү үйлдлээ зөвтгөх хууль гаргаж, лиценц гэх эгэл хүнд үл ойлгогдох бичгээр газар нутгаа ухаж төнхөх,тэслэх дэлбэлэх, нөөцлөөстэй баялгийг түүхийгээр нь хууль бусаар зөөж залгих зандалчилгаатай Босоо Хөхийнхөн мятрахгүй тэмцсээр ирсэн юм.
Тэд олон зуун сүйтгэгдсэн орд уурхайнуудад урт нэртэй хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, олборлолт хийж буй компаниудад нөхөн сэргээлт хийхийг хуулийн дагуу шаардах, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь хаалгах хүртэл арга хэмжээ авахуулахдаа хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажилласаар иржээ. Монголд хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэд монголчуудын эрх ашгийг хохироосон тохиолдол бүрт өмгөөлөн очиж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, олон зуун хохирогчид тусалж түмэн олноо хамгаалах ажлыг түлхүү хийсээр иржээ.
Биеэ үнэлэх, хүний наймаа, хар тамхи, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл болон сүүлийн үед Мүүний хортой суртал ухуулгын эсрэг идэвхтэй тэмцсээр ирсэн. Үндэрхэг үзэлт бүлхэм гэхээсээ эх орончдын хөдөлгөөн хэлбэр рүү бүрэн шилжиж, улс үндэстний эрх ашгийн талд баттай зогсох эрхэм зорилго тавьсан баатарлаг эрс. 2014 оноос Баянхонгор аймгийн Гурван булаг, Өвөрхангай аймгийн Уянга, Увс аймгийн Хяргас зэрэг сумдад алт ухаж, хууль бус ажиллагаа явуулж байсан Хятад , Монгол алтны компаниудын үйл ажиллагааг зогсоож, Дорнод аймгийн Матад суманд гарсан газрын тос олборлогч Петрочайна Дачин Тамсаг компанийн Монголын унаган байгалийг сүйдэлж байгаа бусармаг үйлдэлтэй тэмцэв.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан ураны хор хөнөөлд нэрвэгдэх үед Францын Арева компанийн эсрэг тэмцэж, Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдийн хүсэлтээр Кожиговь компаний ураны хайгуулын хээрийн ангийг татан буулгаж үйл ажиллагааг нь зогсоож чадсан. Заамар, Бугант, Шарын гол гэх олон арван уурхайнуудын үйл ажиллагааг хянаж, Монгол орны ихэнх газар нутагт хүрч ажилласан юм. 2014 оны 12 дугаар сараан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг Канадын Сентерра Гоулд компаниар ухуулахын эсрэг зогсож, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулахын эсрэг тэмцэж, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлээд хариу эс авсан учраас 2015 оны 2 дугаар сарын 9-24 хүртэл 13 хоногийн өлсгөлөн зарлаж тэмцсэн боловч цагдаагийн хүчээр тараасан юм. Гэвч Босоо Хөх Монголын удирдагчид болон тэдний мянга мянган дэмжигчдийн эх орноо гэсэн сэтгэл эр зоригийг мохоож чадаагүй юм.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товыг тодорхой хугацаагаа тэд хойшлуулж чадаж байв. Улмаар 2016 оны хаврын ээлжит бус чуулганаар цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хаяхгүй байх асуудлыг хэлэлцэхээр шийдсэн. Цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг иргэний нийгмийн байгууллагууд түүний тэргүүн эгнээнд Босоо Хөх Монголын эрс оройлон эсэргүүцэн Төрийн ордны баруун хаалган дээр цугларан жагссан юм. Энэ үеэр ордны баруун хаалганы гадна үл мэдэх шар нунтаг цацсан нь онцгойгийнхон хамгаалалтад авахад хүрч, шар нунтагаас айгаагүй төрийг шавар цацан сандаргаж, хэлэлцэх асуудлыг хүртэл түмэн олонд ээлтэй шийдэхэд эрчимтэй нөлөөлж чадаж байв. Босоо Монголын хөх харцуул ийм л эх орноо гэсэн сэтгэлтэй, энх цагийн баатарууд юм.
Natsag Dulamsuren-н зураг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бидий өвөг дээдэс: Зугтаж үхэснээс, Сөрж үх гэж захисан биш бил үү??? Чоно шиг өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэж явсан.Монголчууд өнөөгийн байдалаар эзнийхээ гарыг харсан нохой шиг болж хувирч ээ… Бусдыг царайчилж амьдрах тийм сайхан байна уу??? Үгээ өөрсдийн эрх чөлөөгөө, өөрсдөө олж авая Монголчуудаа эдгээр залуусыг дэмжие…