ОБАМАГИЙН ОНГОЦ БУУЖ, НИСДЭГ ЭНДРЮС НИСЭХ БУУДАЛД НЭГ ЭМЭГТЭЙ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭЖЭЭ

b1121036-be9f-44d0-acba-00e7cab46479АНУ-ын аюулгүй байдлын хүчин, тэнгисийн цэргийн хамтарсан нисэх онгоцны буудал Эндрюс-ийг түр хугацаанд хаажээ. Энэ тухай нисэх хүчний баазын Twitter-т мэдээлсэн байна.

Энэхүү нисэх хүчний бааз дээр тэсрэх бөмбөг тавьсан гэж мэдэгдсэн эмэгтэй байсан аж. Секундын дотор, баазын гол хаалгыг хааж эмэгтэйг баривчилж бөмбөгийг хайжээ. Түүний биеэс болон баазын дэвсгэр нутгаас ямар ч тэсрэх төхөөрөмжүүд олдоогүй байна.

Эмэгтэй яагаад ингэсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн цагдаагийн газраас байцаалт хийж байгаа аж.

Эндрюс буудал нь Цагаан ордоноос ердөө 24 милийн зайтай Вашингтон хотод байрладаг. Нисэх онгоцны буудал, нисэх хүчний баазаас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Эштон Картер нар л нисч бас буудаг аж. Мөн ихэвчлэн бусад орны дипломатууд болон удирдагчид буудаг байна.

М.Баяр /GEREG.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих