Импортоор орж ирсэн үрийн улаан буудай “чанартай” гэх эцсийн дүгнэлтийг гаргав

kkkОХУ-аас импортолж буй үрийн улаан буудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний эцсийн дүн гарлаа.

Шинжилгээгээр “Алтайская жница” сортын үрийн буудай нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан, хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай үр гэж дүгнэгдлээ.

Үрийн улаан буудайн Цэвэршилтийн хувь нь стандартын дагуу 97 хувиас доошгүй байхаас 97.1 хувь, Соёололтын хувь хэмжээ 90 хувиас доошгүй байхаас 94 хувь, Чийгийн хэмжээ 15 хувиас дээшгүй байхаас 13.6 хувьтай дүн гарсан байна.

Ийнхүү үрийн улаан буудайг стандартын шаардлага хангасан гэх улсын хэмжээний хүнсний аюулгүй байдлыг хариуцан, шинжилгээ хийдэг гол лабораториуд дүгнэлтээ гаргаснаар үрийн улаан буудайг чанартай, чанаргүй гэх маргаан шийдвэрлэгдлээ.

Эх сурвалж: ХХААЯ


URL:

Сэтгэгдэл бичих