Маргааш Ерөнхий цэргийн өдөр

5t2r4gc7mi6apqtouj9comlc6Жил бүрийн тавдугаар сарын 14-нд Ерөнхий цэргийн өдөр тохиодог билээ.

Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар 10 дахь жилдээ Ерөнхий цэргийн мэргэжлийн өдрийг тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээндээ “Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийнхэн, ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа Та нөхдийнхөө гавьяат үйлс, суу алдрыг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Маргааш буюу Ерөнхий цэргийн өдөр ЦДБЭЧ-ын Соёлын төв өргөөнд баярын хурал болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих