Ашигласан тариурын зүүг устгах зориулалт бүхий аппараттай боллоо
“Softic Japan” компанид үйлдвэрлэсэн, ашигласан тариурын зүүг устгах зориулалт бүхий, тус бүр нь 1800-2500 ам.долларын өртөгтэй 20 ширхэг шинэ аппаратыг Япон Улсын “Олон улсын байгаль орчныг хамгаалах” ТББ-аас халдварт өвчний тархалтыг таслан зогсоох ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад хандивлав.
Тус аппаратуудыг хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр ЭМЯ дээр боллоо.
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны СХОГ-ын дарга Н.Түмэндэмбэрэл, ЭТБХЗГ-ын орлогч дарга Я.Амаржаргал, СБТГ-ын дарга С.Энхболд, СХОГ-ын мэргэжилтэн Ч.Чинзориг, Япон Улсын “Олон улсын байгаль орчныг хамгаалах” ТББ-ын тэргүүн Сүзүки Хажимэ ”Hybrid alloy” Co.,Ltd Ерөнхий захирал Кэнжи Мацумото, Япон Улсын ЭСЯ-ыг төлөөлж, Япон улсын хэргийг түр хамаарагч Хино Кожи, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Исогай Тошинори, Монголын элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн Ж.Амарсанаа нар оролцов.
URL: