МЕКСИКИЙН БУЛАНГИЙН УСАНД 337,8 МЯНГАН ШОО МЕТР ГАЗРЫН ТОС АСГАРЧЭЭ

5a0db62c-e742-4545-a227-fc4a1d7c12bbМексикийн буланд үйл ажиллагаа явуулдаг Shell-ийн талбай дээр газрын тос асгарсан хэрэг гарчээ. АНУ-ын Луизиана мужийн эргээс 337,8 гаруй мянган шоо метр “хар алт” усанд цутгагдсэн тухай ТАСС мэдээлэв.

Тимбальер арлын өмнөд эргээс 144,8 км-т энэ явдал болжээ. Royal Dutch Shell уул уурхайн компаний хөвөгч дөрвөн худгийг холбосон хоолойгоор ийнхүү газрын тос нэвчин гарчээ. Одоогийн байдлаар нефть урссан хэвээр байгаа аж. Тус компани уг нэвчилтийг зогсоохоор ажиллаж байгаа гэнэ.

Байгаль хамгаалагчид, далай тэнгис хамгаалагчид уг асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж эхлээд байна.

М.Баяр

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих