С.Баяр Оюутолгойн гэрээ хийж авлига авсан, аваагүй эсэхийг хэн жинхэнээсээ шалгах вэ

9964de7cbeac97bff5d4fe9155ba2289С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээ хийчихээд ажлаа өгөөд алга болсон нэг том гавъяатай хүн. Энэ гэрээг батлах гэж МАН олонхийн эрхээсээ, АН сөрөг хүчин байхаас татгалзан хамтарсан Засгийн газар байгуулсан, зорилгодоо ч хүрч гэрээгээ батлaцгаасан байдаг.

2009 оны 10 сарын 7-нд С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт тэргүүтэй сайд нарын гарын үсэг зурагдсанаар гэрээ хийгдсэн түүхтэй. Анхны хөрөнгө оруулалт нь 4.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 6.7 тэрбум ам.доллар болгочихоод байгаа. Зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар. Харин РиоТинто гэгч том хөрөнгө оруулагч нүүрээ буруулан гүрийсний шанг жирийн иргэд эдэлж, хэд хэдээрээ ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, Уул уурхай зогсонг байдалд шилжсэн. Оюутолгойн гэрээ байгуулсны дараах хоромхон зуурын ажлын байр Оюутолгойн багахан бүтээн байгуулалт бол хууралт төдий байжээ.

Угаас шавхагдах баялагт найдаж, тэндээс эдийн засаг бүрдүүлэн олгиархуудын гараар гэрээ хэлцэлийг шийдвэрлүүлсэн цагт тухайн улс дампуурах магадлалтайг Сир, Энэтхэг зэрэг улсын жишээнээс харж болно. Гэхдээ С.Баярын толгой мэдэн байгуулсан Оютолгойн гэрээ үүний нэг жишээ болж мэдэхээр байдалд хүрсэн байгаа. Тухайн үед С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулж, МАХН-ын Бага хурлыг хуралдуулж, ажлаа Сү.Батболдын гарт өгчихөөд АНУ-руу алга болсон түүхтэй.

Тэрбээр АНУ-д амдрахдаа хаанаас олсон нь тодохойгүй, үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угааж, тансаг зэрэглэлийн хаусанд аж төрж байгаа тухай мэдээлэл баримттай гарч, үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олонд дэлгэсэн байдаг. Энэ тухай баримтыг АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн болон оршин суугч иргэдийн мэдээлэл өгдөг албан ёсны төрийн байгууллагаас нь гаргуулж авсан юм билээ.

Ямартай ч тухайн үед Г.Уянга гишүүний гомдлоор С.Баярыг АТГ шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал шалгах болсон шалтгаан нь С.Баяр АНУ-д долоон хаустай, Оюутолгойн гэрээг зуралцаж, их хэмжээний мөнгө угаасан гэх гурван баримт байсантай холбоотой. Гэвч мэдүүлэг өгөхдөө С.Баяр АНУ-д орон сууц зээлээр авсан гэжээ. Зүгээр нэг ядуу эх орны улс төрч, тэндэхийн иргэн биш, тэнд татвар төлдөггүй С.Баярт үнэтэй үл хөдлөх хөрөнгө зээлүүлэх ямарч боломж АНУ-ын банкуудад байх боломж бүрдэхгүй баймаар.

АТГ болохоор С.Баяр болон түүний ойр дотны хүмүүсээс мэдүүлэг аваад хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Тодруулбал АНУ-ын иргэн Б.Нандин, Ч.Давааням нарын эрхэлж буй эд хөрөнгийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон тул шалгасан материалд эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан гэх хариу гаргажээ. Тэгвэл түүний хамсаатнуудын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн эх үүсвэр, хаанаас хэзээнээс, хэнээс үйлдэлтэйг АТГ хэрхэн яаж тогтоов. Улстөрчид үр хүүхэд, найз нөхөд хамаатан садныхаа нэрээр нууц хөрөнгө үүсгэж, өөрөө уснаас хуурай гарахаар эртнээс төлөвлөсөн байдаг юм биш биз. Мөн түүний хамсаатнуудын оффшор данс ч илэрлээ. Зөвхөн мэдүүлэг аваад, сэжигтнүүдийн хэлснээр ойлгож, хэрэг хаадаг дүрэм манай хууль, хяналтын байгууллагат байдаг уу. Ер нь С.Баярыг Оюутолгойн гэрээнээс авлига аваагүй, авсан болохыг хэн тогтоох вэ. Ядаж монголын талд ашигтай гэрээ хийж чадсан уу гэдгийг шалгачих хүн алга уу.

 

Н.Ганаа


URL:

Нэр: Зочин Огноо: 31 May 2016

Авсан.,аваагүйг шалгах биш ээ. Авсан нь ойлгомжтой. Хэн хэнтэй нийлж хэрхэн, яаж, хэдийг авсан гэдгийг л шалгаад нотлох хэрэгтэй байна

Нэр: зочин Огноо: 31 May 2016

энэ хүний нэр овог бүхий л бузар газраас сонсогддог. нам нь хуйвалддаг энэ этгээд адаглаад охидын нэр дээрх хөрөнгөө эр хүн шиг тайлахыг ер хүсэхгүй байгаа стандарт бус хүн.нам нь нам дарж сэм хуйвалддаг болохоор тэр их хөрөнгө мөнгөө гадагшаа урсч байгаа нь тун ойлгомжтой. хүн хүний 5 охинтой энэ бузар этгээд ядахдаа ганц хүү төрүүлэх хувьгүй хэр нь охидыг нь дагаад эхн орны маань хөрөнгө зүгээр л урсдаг байна. бид эдийн засгийг хямруулаад байгаа энэ этгээдүүдээс үтэр салахгүй бол бидний бүтээсэн болгон МАНАН-гийн луйварчдын гараар гадагш гарч дуусах нь. Н.Энхбаярыгаа сонгож бузруудаас салах цаг нь болоо бишүү.

Сэтгэгдэл бичих