Өнөөдрийн зурхай /2016.05.13/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 7. Сугар гараг. Үнэг одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хөнгөн шингэн нөхөрсөг, уриалагхан байдлаараа өнөөдөр ялгарна. Иймээс хүмүүс танд татагдвал бүү гайх. Аав ээждээ баярлаж явдгаа хэл. Тэдэнд нас нэмнэ. Шинэ танилуудтай. Нөхөрлөх болно. Хуульчид, багш нар, цагдаатай холбоотой асуудлуудаа энэ өдөр шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр та нарыг одод зарга авахад ивээх болно.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр та эргэн тойрныхонтойгоо, түүн дотор дуу муутай хүмүүстэй, дотно боловч үг хэлээ ололцдоггүй гэрийнхэнтэйгээ хэл амаа хялбархан ололцоно. Түншүүдтэйгээ ашгаа хуваах эсвэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлц. Ажил дээрээ дайсантайгаа эвлэрэх эсвэл шинэ холбоотон олох зорилгоор бага зэргийн үдэшлэг зохио.
Хамтатгах (5/21-6/21)
Юу ч бүү төлөвлө, амлах ялангуяа тангараг тавихаас татгалз. Сэтгэл хөөрч онгод орж хяналтгүй эрч хүч гадагш дэлбэрч гарах хандлагатай өдөр. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Хурим найр хийвэл энэ холбоо бат бөх удаан жаргалтай байж чадахгүй л болов уу. Бүтээлч авьяасаараа дамжуулан асуудлаа бүтээлчээр шийдэхийн тулд урам зоригоор өөрийгөө хурцал.
Мэлхий (6/22-7/22)
Таны нэр алдар, тусгаар байдалд ямар ч аюул нүүрлэхгүй. Харин сул дорой байхгүйн тулд тайвшрах хэрэггүй. Тэглээ гээд хатуу дэглэм тогтоож өөрийн байр байдлыг харгис хэрцгийгээр ашиглах гэсний шаардлагагүй. Гэр бүл ахуйн асуудлаа шийднэ. Санхүүгийн амжилт ирнэ. Гэр орноо эмх цэгцтэй болгож бүх зүйлийг байранд нь тавь. Гэнэт толгойд орж ирсэн бодлуудад анхаарлаа хандуул. Хайрт тань мөнгө гуйвал бүү татгалз.
Арслан (7/23-8/22)
Төлөвлөсөн ба ойр зуурын аяллууд амжилттай болно. Ахуйн жижиг зүйлс худалдан авах, мөн ахуйн цахилгаан бараа худалдан авах, хүнсний нөөц бүтээгдэхүүн худалдан авах, машинаа засах зэрэгт сайн өдөр. Цахилгаан ба электрон хэрэгслүүд ашиглахдаа онцгой анхааралтай бай. Гайхалтай байдал чинь өнөөдөр бусдын анхаарлыг татна. Зүрх сэтгэлийн явдлаар хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Гэнэтийн мэдээ нь таагүй хүмүүстэй харилцах харилцааг сайжруулна.
Охин (8/23-9/22)
Ерөнхийдөө сайн өдөр. Гэхдээ өсвөр насны эрэгтэйчүүд зан ааш эвдэрч байгаа бололтой. Үүнийгээ засахгүй бол хэн нэгний амны бай болж эцэг эхийнхээ нэрийг муугаар гаргах болно. Та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Та өөрийн үзэл бодлоо хамгаалаарай. Сонор сэрэмжтэй бай, гэхдээ л үйл явдлын өрнөлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадахгүй байх авьяастай гэдгээ сана.
Жинлүүр (9/23-10/22)
Уран бүтээлийн өдөр. Өөрийн авьяас чадвараа хэт дөвийлгөн магтах хандлагатай. Өнөөдөр таныг бусдын асуудал ажил хэрэг татах нь юу л бол. Гэхдээ өөрийн чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг бүү март. Авьяас чадвараа уран бүтээлдээ зориул, амьдрал дээр. Даруухан байх хэрэгтэй. Та өөр хэн нэгэнд татагдаж эхлэх ба таны энэ учрал урьд өмнөх харьцаануудаас арай өөр санагдах болно.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байна. Яаруу сандруу шийд гаргаж магадгүй. Хийж чадахаасаа илүү амлах мөн хийж чадахгүй ажлаа барьж авах магадлалтай. Өнөөдөр ердийн өдөр тутмынхаа ажлыг хийхэд таатай. Энгийн зүйлүүд ч танд хүндрэл, сөрөг байдалтай мэт санагдана. Ихээхэн хурц асуудлууд ч амьдралын баяр баясгаланг эргүүлж авчрах бололтой.
Нум (11/22-12/21)
Хайртай хүндээ зориулан эд зүйлс худалдан ав. Энэ бэлэг таны хайртын сэтгэл зүрхэнд таалагдах болно. Зарим санаа төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүлэхийг хичээ. Танаас хамааралтай хэн нэгэн сэтгэл хангалуун байхгүй мөн байгаа байдал тань таалагдахгүй байна. Өдрийн хагаст ихэнх хүмүүст тайтгарал ирнэ. Хүүхдүүд ээ хүмүүжүүлэх мөн тэдний тоглоом, наадгайд, сонирхолтой идэвхтэй оролцоорой. Та сонголт сайтай тул гоёмсог эд зүйлсийг худалдан авна.
Матар (12/22-1/19)
Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн бол одоо энэ талаар удирдлагадаа хандахад таатай. Ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар та бүхнийг амжуулж өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Хоолны дэглэмээ шинэчлээрэй. Сүүлийн үед ажлынхаа ачаалалд ядарснаасаа болоод хэт их идэж байгаагаа анзаар. Удахгүй болох баярын үдэшлэгийг төсөөлөн биеийнхээ галбирт анхаар.
Хумх (1/20-2/18)
Хосууд эв найртай, танай гэр тохилог, дулаан уур амьсгалтай байна. Гэрийн ажлаа хялбархан амжуулж чадна. Ус хангамж эсвэл бохирын шугамд гэмтэл гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй. Хамтрагчтайгаа цуг сууж аливаа маргаантай асуудлаа хэлэлц. Асуудлыг тань шийдсэн гайхалтай зүйл байж магад. Юу хэлснээ ухамсарлаж, өөрийн илүүд үзэж буй зүйлээ хамгаалах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр олон асуудлынхаа хариуг дотнын хүмүүсээсээ олж, шинэ эрч хүчээр ажлаа эхэлнэ. Учир нь ирэх өдрүүд таны хувьд тэмцлээр дүүрэн байна. Тантай хамт ажилладаг хүмүүс таны чадварыг үнэлснээр та илүү өндөр нөлөө бүхий албан тушаалд хүргэх ярилцлагад орох болно.
URL: