Сирийн гал зогсоох үйлст 90 суурин газар нэгдлээ
Сирид гал зогсоож намжмал байдал тогтоох энхийн үйлст санал нэгтэй нэгдсэн суурин газрын тоо 99 хүрлээ. Дайсагнагч талуудын гал зогсоох төвийн мэдээлснээр бол сүүлийн нэг хоногт л гэхэд Хомс, Хама гэдэг хоёр мужийн хоёр суурингийн төлөөлөгч намжмал байдлын гэрээнд нэгдэхээ илэрхийлсэн байна. Хамад гэхэд л зэвсэгт бүлэглэлийн хээрийн командлагч нь гал зогсоохыг зөвшөөрч хэлэлцээр хийжээ.
Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож энхтайван тогоох мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн бүлэглэлийн тоо 53-т хүрлээ гэж эн тайван тогтоох төвийн мэдээлд дурдсан байна.
Өнгөрсөн нэг хоногт Сирийн олон мужид л гал зогсоох хэлцэл мөрдөгдөж эхэлсэн боловч Алеппо, Латакия мужид л буудалцаан гарч байжээ.
Алеппо хотод л гэхэд “Джейш аль-Ислам”-ын зэвсэгт бүлэглэлийнхэн Аз-Загра дүүрэг рүү миномётоор гал нээсэн байна. Латакия мужид “Ахрар аш-Шам” бүлэглэлийн цэргүүд Бариша суурингийн ойр байсан Сирийн засгийн газрын цэргийн салаа руу гал нээсэн хэрэг гарчээ.
Нэгэнт байлдааны ажиллагааг зогсоох талаар орос, америкийн талууд мэдээлсэн болохоор Сирид байгаа оросын зэвсэгт хүчний талаас хариу гал нээгээгүй гэж РИА Новости агентлаг мэдээлж байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: