Дуучин С.Сэрчмаад нэг авууштай юм бий

Ар халхын сайхан хүүхэн аавын хөвгүүдийн зүрхэнд шар ус хуруулж хуруулж нэг л өдөр өврийн монголыг зорьж, харийн бэр болсон түүнийг уран бүтээлийнхээ тал дээр атаархмаар бүсгүй гэдгийг хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс харин ч нэг бардам хэлдэг юм билээ.

Мэргэжлийн дуучин Т.Ариунаа, Б.Сараа хүртэл хаа нэг өнгө алддаг байхад С.Сэрчмаа ёстой нэг үгүй гэнэ. Хоолойны цараа тийм хүчирхэг биш ч уянгалаг намуухан байдал нь түүний нэгэн имиж, өнгө төрх нь болдог. Үүн дээр мэдээж дуучин хүнд байх ёстой сонсгол гойд сайн заяасан байхад уран бүтээлийн тал дээр тэгтлээ толгой өвдөх хэрэггүй. Одоо манай хүн өөрийг нь тойрсон энэ их хов живийг таглаж, сайхан амьдрал цогцлоогоод авбал ч болох гээд л байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих