АТГ-ын даргын томилгоог Ерөнхийлөгчөөс булаах уу

3707Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг томилдог. Томилсоор ч ирсэн. Энэ эрхийнхээ дагуу АТГ-ын даргад Х.Энхжаргалыг санал болгоод байгаа. Харин үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын гишүүн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус УИХ олонхиороо томилдог байх хуулийн төслийг өргөн барьсан. Тэд Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргын томилгоог булааж авч чадах уу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас авахуулаад АТГ-ын даргаар дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дарамталж байна гэх мэдээллийг хийх болсон. Мөн МАХН-ын хувьд ч ийм зовлонтой. Намынх нь дарга Н.Энхбаяр болон эргэн тойрных нь хүмүүсийг АТГ-аас шалгаж буй. Хэзээ мөдгүй барьж, хорьж мэдэхээр байгаа. Үүнийг МАХН-ынхан хэлмэгдүүлэлт, улс төрийн шалтгаан гэж тайлбарладаг. Иймд тэд АТГ-ын даргыг УИХ томилдог болсноор дарамтын асуудал ард хоцорно гэж тооцоолсон бололтой.

АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохтой зэрэгцээд орж ирсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих болов уу. Ерөнхийлөгчөө тэр эрх мэдлийг нь авах уу. Хэрэв гишүүдийн олонхи дэмжвэл энэ хувилбар боломжгүй биш боломжтой болох юм. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг санал болгохгүй байлаа гэхэд хэн эрх барьж байна тэр нам л АТГ-ын даргыг зүтгүүлж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах биз. Улс төрийн ийм бохир тоглоом болчихоод байгаа АТГ-ын дэргэдээс Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ бол зөвхөн соён гэгээрүүлэх ажлыг хийдэг болчихвол тэд ингэж хошуурах нь мэдээж.

М.Төр /Цехзургүй.мн/

 


URL:

Сэтгэгдэл бичих