О.Магнай сонгогдох тойргийн иргэдээ дорд үзэж, доромжлов

3675

УИХ-ын сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдсэн байна. Энэ цаг үед нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон байгаа. Гудамжны жагсагч, тэмцэгч явсан О.Магнай ШӨХТГ-ын дарга болж “томорсон” цаг үе саяхан даа. Гэхдээ удалгүй ажлаасаа бусдын шахалтаар гарсан тэрбээр АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн.

Гэхдээ түүнд АН-аас квот өгөхүү гэдэг нь бас эргэлзээтэй байгаа ч тэрбээр УИХ-ын гишүүн болно гэж эрдэж бардаж яваа бололтой. Харин хуншгүй хударгагүй зантай нэгэн хэмээн яригддаг О.Магнай сонгогдох тойрог буюу Сонгинохайрханчуудыг дорд үзэж доромжилж басамжилсаар явна. Тус дүүрэг, хороодын иргэдийн нүүрийг харахаар нэг өөр хүн болж цаашаа хараад явахаар доромжилж басч байгаа хүн сонгогдох уу.

Тэрбээр Сонгинохайрханчуудыг интернэт ашиглаж мэддэггүй, интернет тог байхгүй, ядруухан амьдралтай хүмүүс байдаг гэж ярьжээ. Бүр тодруулбал, Сонгинохайрханчуудын 92 хувь нь интернэт ашиглаж мэддэггүй, 8 хувь нь интернэт, цахим сүлжээ ашигладаг, ядуу иргэдийн саналыг ходоодоор нь татна ухааны юм ярьжээ.

Түүний ярьснаар бол Сонгинохайрханчууд XXI зуунд боловсролгүй, малаас дор сэтгэхүйтэй хүмүүс болж таарч байх шигээ. Сонгогдох итгэл өвөрлөж яваа тойргийн иргэдээ мэдлэггүй,боловсролгүй, ядуу зүдүүгээр нь дуудаж , наагуураа “Хүүгээ бодоорой” гэж хошуугаа унжуулж яваа О.Магнай гуай та сонгогдож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу. Үгүй л байхгүй юу даа.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих