Хутга тулган зодож дээрэмджээ
Сүүлийн үед бусдыг бүлэглэж зодож дээрэмдэх хэрэг гарсаар байна. Өчигдөр гэхэд БЗД-ийн нутаг дэвсгэрт бүлэглэж зодож танхайран эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн 27 хороо “102-р сургуулийн орчимд явж байгаад үл таних 4 хүнд дээрэмдүүлсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад, БЗД-27 хороонд суух Ж /эр.19н/-гийн “Samsung” гар утас, автобусны карт, 10.000 төгрөгийг 22 настай А гэгч бусадтай бүлэглэн хутга тулган зодож дээрэмдээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
О.Сайхан
URL: