Багдадад болсон дэлбэрэлтэд 89 хүн амь үрэгджээ

epa000431189-an-iraqi-police-man-secures-the-scene-of-a-car-bomb-explosion-ffe3pw_0БАГДАД. /HNK/. Лхагва гарагт Иракийн нийслэл Багдад хотод болсон 3 цуврал дэлбэрэлтийн улмаас 80 гаруй хүн амь үрэгдсэн нь энэ оны хувьд хамгийн ихээр цус урсгасан халдлага боллоо.

Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Жимс, ногоо ачсан ачааны машин тус хотын худалдааны төв дотор дэлбэрсний улмаас хүүхэд эмэгтэйчүүд голдуу 64 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархаджээ.

Дараагийн дэлбэрэлтүүд мөн шиитүүд голдуу амьдардаг дүүрэг дэх  цагдаагийн шалган нэвтрүүлэх хоёр цэгт болсон байна.

Эдгээр дэлбэрэлтүүдийн улмаас нийт 89 хүн амь үрэгдэж, 160 хүн шархаджээ.

Харин “Лалын улс” бүлэглэлийн босогчид ”шиит цагдаа нар руу халдлага хийхээр төлөвлөсөн” гэдгээ мэдэгдэж байгаа аж.

Иракийн засгийн газрын цэргүүд “Лалын улс” бүлэглэлээс Мосул хотын хойд хэсгийг эргүүлэн авах  өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Мосул бол Иракийн 2 дахь том хот бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд босогчдын хяналтад байгаа юм. Улс оронд аюулгүй байдлын нөхцөл байдал эрс муудаж байгаад Иракийн ард иргэдийн урам хугарч, цөхрөлд оржээ.

Х.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих