Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарч гуайгаас уучлалт хүсэж байна
Манай tonshuul.mn сайт өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, телевизийн нэрт найруулагч Го.Бадарчийн тухай “Го.Бадарч МҮОНТ-ийн найруулагчийг зоджээ” гэсэн гарчиг бүхий мэдээг нийтэлсэн юм. Улмаар уг мэдээнд дурьдсан үйл явдал бодитой гэдэгт эргэлзсэн олон уншигч манай редакцид хандсан бөгөөд энэ мөрөөр асуудлыг нягтлан тодруулахад, ийм үйл явдал болоогүй, өөрөөр хэлбэл манай сайт баталгаагүй эх сурвалжийн баримт нотолгоогүй мэдээг шүүрэн авч олон нийтэд хүргэсэн нь тодорхой болсон билээ.
URL: