Пентагон ОХУ Хятадын сансрын хөгжлөөс эмээв

0f61cb230c9427e9489add90fb680274АНУ-ын Батлан ​​хамгаалах яам  ОХУ Хятадын технологийн  хөгжил, хамтын ажиллагаа нь  АНУ-ын эсрэг чиглэж буйг онцолсныг  “Washington Post” сонин  өнгөрсөн даваа гаригийн дугаартаа мэдээллээ. Ингэхдээ Хятад, ОХУ-ын арми АНУ-ын эсрэг сансраас  довтлох  шинэ технологи боловсруулж байна гэж талуудыг буруушаасан байна. Пентагон  Ирак, Афганистан дахь алан хядагчдын эсрэг гол анхаарлаа чиглүүлж байхад Орос, Хятадын эрх баригчид сансрын уудамд АНУ-ын технологи боловсруулж байжээ хэмээн эх сурвалжид бичжээ.

Пентагоны төлөөлөгчийн хэлснээр “АНУ-ын сансарт бий болгосон үндэсний аюулгүй байдалтай холбоотой дэд бүтцийг жагсаалаас гаргаж чадахуйц зэвсэг технологийг ОХУ, Хятад хоёр боловсруулж байгаа учраас манай  хиймэл дагуулууд тэдний хувьд хөнгөхөн бай болно” хэмээн болгоомжилсон байна.

Мөн Орос, Хятадын бусад салбарын хөгжил АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж магадгүйг ч онцоллоо. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Фрэнк Роуз ” Сансрын довтолгооноос хамгаалах Орос Хятадын системүүд улам боловсронгуй болжээ.  Иймээс бид  сансрыг эзэмших Орос, Хятадын системийг цаашид хөгжүүлэх талаар эмээж байна. Сансрын уудмыг эзэмшихэд АНУ ямар нэгэн хор хөнөөл агуулахгүйг зорьдог. Дээрх улс ч гэсэн бидний зорилгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сансрын орон зайд мөргөлдөөн гаргахгүй байхыг АНУ эрмэлздэг. Манай дипломат стратегийн бодлого ч үүнд чиглэж байгаа. Сансарт сөргөлдөх нь аль ч талын эрх ашигт нийцэхгүй” гэжээ.

“Улс орнууд энэ мэтээр сансрын технологийн салбарт ноёрхохыг эрмэлзэж  байгаа нь сансарт зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг өдөөж магадгүй” гэж “Вашингтон пост” сонинд бичсэн аж. “Хятадын Засгийн газар  тойрог замд гэмтсэн  хиймэл дагуулуудаа устгахын тулд хэд хэдэн удаа  пуужин харвасан нь Пентагоныг ийнхүү эмээхэд хүргэсэн болов уу” гэж “Итар-Тасс” агентлаг бичжээ. Ингэхдээ Хятадын харвасан нэг пуужин АНУ-ын чухал мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулууд байрладаг  тойрог замын ойролцоо дэлбэрсэн байна. Эдгээр АНУ-ын хиймэл дагуулууд нь хэт нарийвчлалтай тэсрэх бөмбөгийг замаас нь устгах солбилцлыг тогтоож, дайсны байрлалыг хянах үүрэгтэй аж. “Итар-Тасс” агентлагийн мэдээлснээр Пентагон  “Space Fence” хэмээх сансрын  системийг боловсруулж, сансрыг хянах оролдлогоо эхэлжээ.

АНУ-ын Засгийн газар энэ жил сансрын төслүүдэд 22 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэхүү төсвөөс зохих хувийг сансрыг хянах системд зарцуулах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих