Л.Гүндалай С.Жавхланг доромжлов уу

1201602031454461268Дахин УИХ-д суух хүсэл төрсөн Л.Гүндалай нэр хүндээ өсгөхөөр яарч, дуу хүртэл дуулж олны анхаарлыг татсан.

Түүний дуулсан “Монголоороо байгаасай” дууг С.Жавхлан олон нийтэд хүргэхээр бэлдэж байгаад хулгайд алдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл С.Жавхлан урлагийн салбарт бол өөрийнх нь дэргэд хэн ч биш нэгэн болох Л.Гүндалайтай дууны хэрүүл хийж, доошоо ороогүй өнгөрсөн.

Харин С.Жавхлан уг дуугаа өөрөө дуулснаа саяхан олон нийтэд хүргээд байгаа.

Тэгвэл энэ талаар Л.Гүндалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Жавхлан гэдэг хүн миний дуулсан “Монголоороо байгаасай” дууг дуулсан гэж сонсогдож байна лээ. С.Жавхлан гэж эмэгтэй дуучин уу? Би эмэгтэй хүн гэж боддог”  хэмээжээ.

Тэгэхээр эрхэм нэр дэвшигч Л.Гүндалай зохиолын дууны ханхүү, МУГЖ С.Жавхлангийн уран бүтээлийг нь хулгайлаад зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилж орхилоо.

ublife_14624365791

mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих