Оюу Толгойн гэрээ мэдээллийн агентлагуудын анхааралд өртөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Монгол Улс Оюу толгой дахь эзэмшлийн 34 хувиа 50 хувь хүртэл өсгөхийг зорьж байна гэж мэдэгдсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд өртжээ. Энэ асуудлыг хөндөж бичиж буй тэдгээр томоохон агентлагуудын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа юм. Тухайлбал, Bloomberg мэдээлэхдээ Монголын талаас тавьж буй дээрх санал нь зөвхөн 30 жилийн дараа 50 хувь болгон өсгөх тухай хэлж буй хэмээжээ. FT, Australian, BBC зэрэг хэвлэлд онцолсноор Монголд хүчин төгөлдөр байгаа одоогийн гэрээгээр бол Засгийн газрын хувь эзэмшил 30 жилийн дараа 50 хувь хүртэл өсөх юм гээд харин сайдын хэлж буй шинэ санал нь уг өдрийг наашлуулахыг зорьж байгаа юм хэмээжээ.

Үүнтэй зэрэгцэн “Ivanhoe”-гийн 48.5 хувийг эзэмшиж, уурхайн үйл ажиллагааг явуулж буй Rio, гэрээгээ хүндэтгэхгүй байгаа тогтворгүй төр засаг улс оронд нь хийгдэх ирээдүйн хөрөнгө оруулалтад саад болно хэмээн сануулсан юм. Энэ нь уг үйл явдлыг хамгийн муу үйлдэл гэж тодотгоход хүргэсэн цорын ганц шалтгаан болно.

Өөр нэг зүйл бол Монгол Улс одоогоор Таван толгойн коксжих нүүрсний ордыг хөгжүүлэх талаар уул уурхайн компаниудтай хэлэлцэж байгаа явдал юм. Мөн ирэх жилд Эрдэнэс Таван толгойн IPO-г хийж, хөрөнгө оруулагчдад зарахыг найдаж байна. Тэд ийм шударга бус заль мэх нь үндсэн хөрөнгийнхөө бүрэн үнэ цэнийг олоход тусална гэж бодож байна. Оюу толгой төслийн үйл ажиллагааны 50 хувь нь гүйцэтгэгдээд байгаа. Австралид суурин байдаг Rio-гийн Зэсийн захирал Andrew Harding хэлэхдээ “Хоёр дахь үйл ажиллагаа болох газар доорх уурхайн төслийн хөрөнгийн зардлыг эхний ээлжийн зургаан тэрбум ам.долларын хамтаар 10 тэрбум долларт хүргэнэ” гэжээ.

Jefferies Metals and Mining


URL:

Сэтгэгдэл бичих