ЗУРГААН НАСТАЙ ОХИН АМЬДААРАА ЗАГАСАНД ИДҮҮЛЖЭЭ
Бразилийн Пара мужийн Манкура голд нэгэн эмгэнэлтэй үйл явдал болжээ. Зургаан настай охин амьдаараа пираньяни хэмээх загасанд идүүлсэн тухай ВВС мэдээлж байна.
Таван хүүхэд суулгасан завь уг голоор явж байжээ. Шуурга дэгдэж завины гол хэсэгт эмээтэйгээ сууж явсан зургаан настай охин усанд унасан байна. Ач охиноо тэр даруйд нь татаж авч чадаагүй байна. Тэд эхэндээ охиныг живчихлээ гэж бодож байж. Гэтэл азаар амьд гарч. Харамсалтай нь махчин загас пинаньяни охины бөгсөн биеийг юу ч үгүй идчихсэн байжээ. Үнэхээр харамсалтай хэрэг гарчээ.
Пинаньянид гэгч энэ махчин, цусаар ангаж цангаж явдаг загасны тухай бүгд л мэдэх байх. Учир нь энэ загасны тухай аймшгийн хэд хэдэн кононд гардаг. Цэнгэг усанд амьдардаг энэ загас Өмнөд Америкийн нууруудад ихэвчлэн амьдардаг. Сүүлийн үед Европ, АНУ, Мексик зэрэг улсад аквариумд тэжээх болсон гэнэ. Энэ загасны урт ихэвчлэн 30 см байдаг, 80 см орчим урттай нь тун ховор гэнэ. Биеийн жин нь ойролцоогоор 1,5 кг аж.
URL: