Эрүүл мэнд спортын сайдыг дэмжсэнгүй
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү асуудлыг өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж 27.3 хувийн саналаар унагалаа.
Ингэснээр Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд спортын сайдад дэвшүүлэх боломжгүй болж байна. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг 81.8 хувийн саналаар чөлөөлсөн юм.
О.Түвшин
URL: