С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй
ИЗНН-ын сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Уг асуудлаар өчигдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан, ил захидал илгээсэн.
Харин АН-ын зүгээс ИЗНН-ыг сонгуульд дэмжин орох санал тавьсан бөгөөд УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх тохироог ҮЗХ-н дээр эцэслэн шийднэ. АН-аас тойргийн мандат амлаж буйтай холбогдуулан С.Дэмбэрэл, С.Оюун нарыг тус намын нэр дээр сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл явж байсан.
Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун “Би энэ удаагийн сонгуульд оролцохгүй. Нийгэм шинэ хүн хүсэж байна. Намаасаа гарч, АН-д элсэхгүй. Шинэ залуу боловсон хүчнээ ИЗНН-ын зүгээс дэмжинэ” гэсэн тодруулга өгсөн байна.
О.Заяа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бурхан болсон ахынхаа нэрийг мөн ч их худалдаж идлээ. Одоо цадаа биз. Одоо ахынхаа хэргийг үнэн зөв шийдүүлэх талаар хөөцөлдөх хэрэгтэй. Энэ хүүхэн тэртэй тэргүй төрд дуслын төдий ч хэрэггүй хүн.