Ганц ч долларгүй Оффшор
Товчдоо бол Офшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг гэнэ. Тийм ч аймаар цэрвээд цээрлээд байхаар зүйл биш. Гол нь энэхүү офшор гэх нууцын авдарт тухайн улс орныхоо эдийн хэмжээ пропорцтой харьцах хязгаараас давсан хөрөнгөө татвараас бултуулан ам алдахгүй байх хатуу гэрээтэй байрлуулдаг данс гэсэн ойлголт давхар явдаг тул муу нэртэй.
Миний бие ямар нэг байдлаар нэр холбогдсон хүмүүсийн тайлбарт үнэн худлын түлхээс хийх гэсэнгүй. Олонд ил болсон офшорын талаарх мэдээлллээс хуваалцаж байна.
Манай нэр гарагсад ихээр холбогдсон Виржинийн арлын нууц эзэнтэй офшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?
- Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог.
- Компанийн жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3 ш нууц гэрээ байгуулна.
Үүнд:
1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.
2. Компанийн бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ.
3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компанийн төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.
Компанийн бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.
Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.
Ийм их итгэлээ өгсөн баячуудын мөнгийг энэ данс эрхлэгчид эргэлдүүлэхгүй байх үүрэгтэй төдийгүй гэнэт “чад” хийсэн нөхцөлд өвлүүлэх залгамжлуулах асуудалд нь дэм болох ёстой гэсэн онцгой заалт энд байна.
Офшорыг мөрдөж илчилсэн гэх нууц дансны мэдээлэлд нэр холбогдсон манай хэд хамт ханьссан дэлхийн 12 ерөнхийлөгчөөс өрсөн яаран хариу мэдэгдэл хийв. Сонгууль тулчихаад байхад аргагүй л дээ.
Манайхны өгч байгаа тайлбараар бол яг үнэндээ офшорт хөрөнгө мөнгөө нуучихсан хүн алга гэнэ. Гадаадын нэг найзтайгаа саваагүйтээд данс нээсэн нь гай болсон. Цалингийн данс байгаад хаахаа мартсан зэрэг утгатай тайлбарууд байна. Туйлширч хардалүй тэдний тайлбарыг сонсох ёстой.
Манайхан ер нь харийн газраас хөрөнгө оруулалт татах гэж гадаадын хэдтэй уулзаж явахдаа гэнэдчихсэн мэт харагдана. Таны саналыг дэмжье. Та энэ дансанд хэдхэн саяыг хийчих. Баталгаа болно. Тэгээд хүлээж бай гэдэг. Үүнийг нь ёсоор болгосон. Нэр муутай бохир гэж хардагддаг дансанд өөрийн нэрээр мөнгө хийсэн тул баримт мэдээлэл нь жирийтэл үлдсэн. Цөөхөн ногоон байгаа болохоор данс нь хаагдаагүй. Одоо сонгууль яг эхлэх гэж байхад нэр нь гарч ирж нүүрийг нь улалзуулсан. Өмөөрч бичвэл ийм л дүр зүураг бууж байна. Хариуцлага тооцож бичвэл энэ тухайгаа эртхэн цэгцэлж байх байж дээ гэмээр.
Одоо нэг асуулт үлдсэн. Офшорын дансны тухай дуулиан сонгуулийн өмнө яагаад задрав. Мэдээллийн эрин, глобалчлалын сайн талыг дагасан сүүдэр үү. Маш өндөр нууцлалын гэрээтэй нууц дансны илрүүлэлт цаг хугацааны хувьд хоорондоо ямар нэг холбоотой гэмээр харагдана. Өнгөрсөн жилийн цагаан сараар ч юм уу, наадмаар илэрсэнгүй. Монголын хувьд яг сонгуулийн өмнөхөн нууц дансны дуулиан тарилаа. “Хар жагсаалт” гэдэгтээ оруулах сайхан шалтаг бол мөн шүү.
Анхны нэр холбогдсон С.Баярцогт гишүүн энэ дансанд мөнгөө мартсанаа “ёс зүйгүй” гэж дүгнэн Их хурлын дэд даргаа өгч өөртөө хариуцлага тооцож байв. Энэ жишгээр бол одоогийн Офшорт нэр холбогдсон улс төрийн хүрээнийхэн хэрхэх вэ гэсэн хүлээлт нийгэмд бий болж байгаа юм. Магадгүй энэ нь энгийнээр бол “ийм хүн яав ч нэр дэвших эрхгүй” гэсэн гаргалгаа руу массыг нэгтгэх дөгөө болоод байгаа юм. Манай орны хувьд офшор дансны мэдээлэл яагаад сонгуулиас жилийн өмнө биш сарын өмнө дэлгэдсэн гэсэн хардлагыг давхар дагуулж байна.
Одоо Монголоос тодорсон нэрсийн ард байх тоог нарийн шүүн Дата буюу тоо баримтын анализ хийвэл ялгаа заагч харагдаад ирнэ. Дефолт /default / болсон юм ч байгаа.
Гэхдээ энэ дансны талаарх мэдээллийг манай нэг эрэн сурвалжлагч “намын нууц гишүүн” сэтгүүлч бус Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэг гэсэн онцгой тодотголтой Панамын хуулийн фирмээс зарлагдсан гэсэн эх сурвалжтай байгаа. Олон оронд хамтын ажиллагааны баг үүсгэж ажилласан энэ багийн судалгааны ажил хагас жил орчим үргэлжилсэн ба гурван удаа давалгаалах маягаар мэдээллүүдээ дэлхий дахинаа цацсан. Мөн дагнан манай хэдийг намнаагүй нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэсэн. Нэг ёсондоо дэлхийн мөнгөний нууц авдарыг нээсэн мэт үйл явдал болов. Бодит байдал дээр ардчиллаар хамгийн их донгоддог хэсэгт баялаг бөөн цөлхөөрөө хуваарилагддаг болсныг харууллаа гэж болохоор.
Энд нэг зүйлийг хэлэхэд, нэр холбогдсон хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан офшорт данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байжээ. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргасан байж магадгүй байдлаар гэрээ байгуулан компани эзэмшиж байгаа нь хууль бус орлогоо нуух зорилготой гэсэн хар хэл аманд тэднийг унагаад байна.
Ийм дуулианд өгөх хариултыг баримтаар нотлох л юм. Мүүн шиг офшорынхон зайл гэж сошиалаар шуурах дэмий биз. Офшорт овоо хөрөнгөө нуусан гэж хардагдаад байгаа хүмүүсийн тайлбар бол “би хөрөнгө нуугаагүй, данс бол нээсэн. Ганц долларгүй. Хоосон байгаа шахуу…” гэх утга дор явж байна. Асуулт бол энэ хөрөнгөний орлого эх үүсвэр юу байв гэдэгт л байгаа. Улс төрчдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгт яагаад тусгаагүй вэ гэдэг ороосон асуулт бий. Одоо Монголоос тодорсон нэрсийн ард байх тоог нарийн шүүн Дата буюу тоо баримтын анализ хийвэл ялгаа заагч харагдаад ирнэ. Дефолт /default / болсон юм ч байгаа.
Энэ шуугианд дүгнэлт хийхэд эрт байгаа ч манай хөрөнгөлөг хэсгийнхэн бизнесүүд бол хамаа алга. Дан ганц улстөрчийн замнал угшилтай цөөнгүй эрхэм нэр орсон нь анхаарал татаж сонгуулийн сэдвийг халаах дохионы гэрэл болчихоод байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL: