Монголд эмэгтэйчvvдийн 200 гаруй тєрийн бус байгууллага бий. Тvvний 20 орчим нь Сэлэнгэ аймагт vйл ажиллагаа явуулдаг. Vvнээс лавтай гурван байгууллагыг нь нэгэн бvсгvй удирдан залж яваа. Тэр бол А.Сарантуяа. Сэлэнгэ дэх Ардчилсан эмэгтэйчvvдийн холбоо, Эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагуудын эвсэл, Либерал эмэгтэйчvvдийн оюуны сан гээд бvсгvйчvvдээр овоглосон гурван ч газарт хvчин зvтгэж яваа юм. Гэхдээ эдгээр сонгуульт ажлаасаа илvvтэй Сэлэнгийн ХААН банкны захирал гэдгээрээ нутаг усныхандаа танил. Тvvний эрхэлдэг ажил, энэ олон сонгуульт ажил албыг сонсоод яаж амжуулдаг байна аа гэж єєрийн эрхгvй бодогдоно. Гэвч тvvний ажил vvрэг vvгээр дуусахгvй. Ардчилсан намын Vндэсний зєвлєлдєх хороо, Ардчилсан намын аймгийн хорооны гишvvн гээд улс тєрийн чухал сонгуульт ажил тvvнд бий.
А.Сарантуяа эгчийг одоо хийж гvйцэтгэж буй ажлаар нь товчхон танилцуулахад иймэрхvv багахан оршил хэлж болох юм. Харин яаж энэ бvхнийг ганц биеэрээ амжуулаад байна аа гэж сонирхвол тvvний ертєнц рvv нэлээд єнгийх хэрэг гарна шvv.
Єглєєний суудлаар ирээд, ажлаа амжуулах гэж яаруухан баахан гvйлээ хэмээн амьсгаа дээгvvр орж ирсэн тvvнтэй ярилцаж байхад эмэгтэйчvvд гэдэг vг амнаас нь олонтаа унаж байв. Арга ч vгvй биз. Тэр дєнгєж 20 гаруйхан насандаа ардчиллын vйл хэрэгт оролцож эхэлсэн цагаасаа л Монголд vvссэн эмэгтэйчvvдийн хоёр дахь тєрийн бус байгууллага болох Либерал эмэгтэйчvvдийн оюуны санг байгуулахад гар бие оролцож явжээ. Тvvнээс хойш, єнгєрсєн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчvvдээр овоглосон байгууллагаасаа ер салаагvй юм. Гэхдээ одоо эмэгтэйчvvдийн тухай яриаг нь тvр хойш тавиад vндсэн ажлынх нь тухай сонирхуулъя.
Тvvний vндсэн ажил бол нягтлан бодох. Сэлэнгийн Санхvv эдийн засгийн техникумыг 1984 онд аж vйлдвэрийн нягтлан бодогч мэргэжлээр тєгссєн тэрээр ажлынхаа гарааг аймгийнхаа тєвлєрсєн нягтлан бодох ангиас эхэлж байжээ. Шинэхэн ня-бо байсан vеэ ярихдаа А.Сарантуяа эгч Бугантын томилолтоо дурссан юм. Сургуулиа тєгсєєд бараг хоёр жил болоогvй, 22 настай залуухан охин аймгийнхаа Санхvvгийн хэлтсийн даргын томилолтыг аваад Бугант руу явж байжээ. Нэлээд алслагдсан, барагтай бол хvн очдоггvй тэр мухар газарт Санхvv, эдийн засгийн даргаар томилогдож очоод нэг жил гаруй ажилласан бєгєєд оросууд олноороо амьдардаг тэр сайхан газрыг одоо ч дурсдаг. Бугантаас буцаж ирээд нэг хэсэгтээ Боловсролын хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Татварын албанд шилжсэн байна. А.Сарантуяа эгчийн Татварын хэлтэст татварын хяналт шалгалтын улсын байцаагчаар ажилласан 1994-1999 оны vе бол Монголд татварын хяналт, шалгалт дєнгєж vvсч хєгжиж байсан хvнд хvчир vе. Аж ахуйн нэгжvvд шинээр байгуулагдаад удаагvй, нягтлан бодох бvртгэлийн хууль дvрмийг тэр бvр хэрэгжvvлдэггvй, vvнээсээ болоод хяналт шалгалтаар асар их єрийн дарамтад ордог тийм vе байж. Ингээд тэрээр аж ахуйн нэгжvvд яагаад татварын єрєнд ороод, зєрчил гаргаад байгааг судалж vзжээ. Гэтэл анхан шатны бvртгэлийг ажилдаа нэвтрvvлээгvй, нягтлан бодох бvртгэлийн тухай хууль дvрмээ ерєєсєє мэдэхгvйгээс ийм асуудал vvсдэг нь тодорхой болж, А.Сарантуяа эгч Сэлэнгийн бvх сумаар татварын хяналт шалгалт хийж явахдаа давхар нягтлан бодох бvртгэл гэдгийг зааж сургадаг болжээ. Хяналт шалгалт хийхийн хажуугаар сургалтаа явуулна.
Тэрээр одоо банкны салбарт ажиллаж байгаа болохоор аж ахуй нэгж, компанийнхантай уулзаж зээлийн баримт материалыг нь судалж vзэх хэрэг гарна. Ингээд харж байхад тvvний 10-аад жилийн ємнє ажиллаж байх vеэс нэлээд єєрчлєгдєж, ахиж дэвшсэн нь анзаарагджээ. Энэ онд татварын алба vvссэний 20 жилийн ой тохиож байна. “Энэ 20 жилийн хугацаанд аймаг орон нутгийхаа татварын албанд оруулсан миний хувь нэмэр энэ л болов уу” гэж тэр ярьсан юм.
Татварын алба бол Сараа эгчийн хувьд хувийн хэвшилд орохоос ємнє ажилласан сvvлчийн тєрийн алба нь. Тєрийн санхvv, эдийн засгийн салбар секторт 10 гаруй жил ажилласан тэрээр 1999 оноос арилжааны банктай холбогдож эхэлжээ.
Гуравдугаар сард хийсэн гурван банкны томилгоо
Тvvний банкны салбарт хєл тавьсан гараа нь Сэргээн босголт банк. 1999 он. Монголд байгуулагдсан арилжааны банкууд ээлж дараалан дампуурч байсан vе. Сэргээн босголт банк ч дампуурлын ирмэгт тулчихаад байсан тэр vед А.Сарантуяа эгч Сэлэнгэ дэх салбар банкных нь захирлаар томилогджээ. Єглєє ажилдаа очиход нь жагсаал цуглаан болж байгаа аятай vvдэнд нь бєєн хvмvvс цуглачихсан угтдаг байж. Тєлбєр тооцоо нь саатчихсан, мєнгєний асуудал нь клерингийн тооцоонд орчихсон, vvнээс болоод хэрэглэгчдийн банкны гvйлгээ нь гацаж, харилцагч байгууллагуудын ажил нь саатсан ийм л vед энэ банкийг хvлээн авчээ. Тиймээс тэрээр бараг бvх зээл нь чанаргvй гэдэг ангилалд багтаад байсан Сэргээн босголт банкны зээлийг бvх сумаар тєлєвлєж, эргэн тєлvvлэх ажлыг хоёр жил гаруй хугацаанд хийсэн байна. Тэр vеийн тухай Сараа эгч ярихдаа “Шинэ хvн томилогдоод очихоор хvмvvсийн уур амьсгал ч єєрчлєгдєєд ирдэг юм. Хуучин ажиллаж байсан хvмvvс нь зээлдэгч нартайгаа холбоо сvлбээтэй болчихоод шаардлага тавьж чадахаа больчихсон, эсвэл шаардлага тавиад ч хvчирдэггvй нэг тиймэрхvv л байдлаас болоод банк дампуурдаг байсан шvv дээ. Харин энэ байдлыг єєрчилж, чанаргvй зээлvvдээ тєлєвлєж ажилласны дvнд манай салбар улсын хэмжээнд Сэргээн босголт банкнаас татан буугдсан хамгийн сvvлчийн салбар нь болж байлаа. 2001 оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор татан буугдаж, Сэргээн босголт банкны Тєлєєлєгчийн газар нэртэй зээлийн эдийн засагч, жолоочтойгоо гурвуулахнаа vлдэж байлаа” гэсэн юм.
Vvнээс гурав, дєрєвхєн хоногийн дараа тvvнийг єєр нэгэн банк шинэ захирлаараа томилсон нь Сэргээн босголт банкинд яаж ажиллаж байсных нь vнэлгээ болов уу. Тэр бол Монголшуудан банк. Тvvнийг очих vед энэ банк дєнгєж Монгол шуудангаасаа бие дааж эхэлсэн, шинэхэн ч байж. Энд тэрээр таван жил ажиллах хугацаандаа хєл дээр нь зогсоох гэж бас ч гэж нэлээд уйгагvй хєдєлмєрлєх хэрэг гарчээ. Харин тэрээр банкаа хєл дээр нь зогссоны дараа буюу 2006 онд ХААН банкны захирлаар очсон байна. Гуравдугаар сарын 21 гэж тэрээр тодхон санана. Учир нь, тvvний ажлын карьерт гуравдугаар сар их хєдєлгєєнтэй vе байж таардаг гэнэ. Ємнєх Сэргээн босголт, Монголшуудангийн томилгоо хоёулаа гуравдугаар сарын 20-ны vеэр хийгдсэн байдаг. Vvнээс гадна бас нэг сонирхолтой давхцал тvvний томилгоонуудад бий. Учир нь ажлаа хvлээн авсан vе нь дандаа тухай байгууллагынхаа хvнд хэцvv цаг vе нь байж таардаг. Сэлэнгийн ХААН банк л гэхэд гурван удаа бvтцийн єєрчлєлтєд орчихсон байжээ. Ингэж гурван удаа бvтцийн єєрчлєлтєд орсон банк Монгол Улсын хэмжээнд ХААН банкны системд ч байдаггvй гэнэ. Салбар болоод, татан буугдаад, дахиад салбар болж байсан тэр vед нь А.Сарантуяа эгч энд иржээ. Тухайн vед Дархан салбарын харьяа тооцооны тєвийн хэмжээнд хvртлээ жижигрээд байсан банкийг хариуцсанаас хойш тэрээр таван жил ажиллахдаа бvх сумандаа Сэлэнгэ салбарын харьяа тооцооны тєв гэдэг нэрийг буцаан авчээ. Ажил нь ч амжилттай. Улсынхаа хэмжээнд ХААН банкны тэргvvлэх салбарын нэг нь болоод явж байгаа юм. Энэ жил банкных нь 20 жилийн ой болох гээд єрнvvн их ажилтай л явж байгаа гэнэ. Сарантуяа эгчийн vндсэн ажлыг яривал нэг иймэрхvv. Харин одоо тvvний 20 гаруй жил зvтгэж яваа эмэгтэйчvvдийн байгууллага, нам, улс тєрийнх нь амьдрал руу нь оръё.
Бид эрчvvдийг нам даръя гэж улс тєрд ороогvй
“Хvмvvс надаас улс тєр чамд ямар ашиг єгєв гэж л асуугаад байдаг юм. Улс тєр бол ашиг хонжооны асуудал огт биш ээ. Ялангуяа эх хvн, эмэгтэй хvний хувьд бол ашиг хонжоо харж улс тєрд хэзээ ч ордоггvй. Монгол маань зєв сайхан хєгжєєсэй, хvvхдvvдийн минь ирээдvй сайн сайхан байгаасай гэсэндээ л улс орны энэ ажилд оролцоод байгаа юм шvv дээ. Гэтэл эрчvvд болохоор “Энэ хvvхнvvд ерєєсєє л бидэнтэй vзэлцэх гээд улс тєрд ороод ирлээ. Бидний орон зайг эзлэх гээд байна” гэж хуучинсаг сэтгэлгээгээр хараад байдаг. Харин бид бол эрчvvдийн хvрч чадахгvй байгаа тэр газарт эмэгтэй хvний нарийн чимхлvvр ухаан мэдрэмжээр тєрийн бодлогыг хvргэчих юмсан, дутууг нь нєхчих юмсан л гэж яваа шvv дээ. Тvvнээс биш эрчvvдээ нам дар-чихъя, гэр орондоо эзэн суучихъя гэж ингэж яваагvй”. Энэ бол А.Сарантуяа эгчийн улс тєр, эмэгтэйчvvдийн байгууллагад зvтгэж яваагийн шалтгаан юм. Тэр бvр 1990 оноос л ийм бодолтойгоор ардчиллын vйл хэрэгт оролцож эхэлжээ.
Сэлэнгэд ардчиллын салхи сэвэлзэж эхлэх тэр vед Сарантуяа эгч дєнгєж 25, 26-тай Тєвлєрсєн нягтлан бодох ангийн залуу нягтлан бодогч байжээ. Тэр vед Сараа эгч ардчиллыг хvсэн хvлээсэн vе нь ирлээ гэж баярлан хvлээн авчээ. Учир нь, хурц шулуухан vгтэй, болохгvй бvтэхгvй байгаа юмыг их шvvмжилдэг, vvгээрээ дарга нарын дургvйг хvргэдэг байсан болохоор тэр чєлєєтэй нийгмийг хvсэн хvлээж байж. Тийм ч учраас vеийн залуустайгаа нэгдэн ардчиллыг бий болгоход оролцож эхэлжээ. Гэвч тэр vед эмэгтэй хvн ийм ажилд оролцоод явна гэдэг тийм ч амаргvй. Тvvнтэй хамт ардчиллын vйл хэрэгт оролцож явсан зарим хvн, ялангуяа эрчvvд нь ялих ялихгvй шалтгаанаар шууд л ажлаасаа халагддаг, эмэгтэйчvvд нь арай ядан ажилтайгаа vлддэг байжээ. Тэр vеийн тухай “Эмэгтэй хvний хувьд ардчилалд ороход байгууллага, удирдлагын зvгээс ч, гэр бvлийн хувьд ч, эцэг эх, ах дvvс маань хvртэл их л дургvй хvлээж авсан даа. Ардчилсан нийгэм гэдэг шинэ зvйл байсан болохоор ер нь хvн бvр л дургvй байсан шvv дээ. “За чи юунд орчихов, бараг л эсэргvv vйл ажиллагаанд орчихлоо” гэж зэмлэдэг байв. Энэ ер нь ямар хэрэгтэй юм гэж асуудаг. Тэр vед би єєрт хэрэгтэй, ашигтай гэж огт хараагvй. Єнєєдєр аймаг, орон нутгийн удирдлагын vйл ажиллагаа доголдож, хvмvvстээ хvрч чадахгvй байхад тvvнийг нь шvvмжлэх эрх байдаг тийм нийгмийг би хvсч байсан” гэж Сараа эгч ярьсан юм. Ингээд тэрээр 1991 онд МVДН-ын нягтлан бодогчоор орж, улс тєрийн ажилд нь идэвхийлэн оролцдог байжээ. 1992 онд хоёр намын анхны нэгдсэн хуралдаан болох vед дунд хvvгээ тєрvvлээд удаагvй байсан тэрээр нялх хvvхдээ орхиод тэр хуралдаанд оролцох гээд явж байсан гэдэг.
“Тэр vе саяхан л юм шиг санагдаж байна. Гэтэл аль хэдийнэ 21 жил єнгєрчээ. Энэ хугацаанд би vзэл бодолдоо vнэнч, тууштай явж ирсэн. Тvvнээс биш єнгєрсєн хугацаанд манай нам тийм ч сайхан дардан замаар явж ирсэнгvй. Хvнд vе ч их байсан. Зарим нэг хvн замынхаа дундаас намаа орхиж, єєрийг сонгож байлаа. Тэглээ гээд би намаа орхиогvй, єєрчлєєгvй, анхны хvсэл зорилгоороо л явж байна даа” гэж ярив. Сарантуяа эгч намдаа vнэнч ч гэлээ эмэгтэйчvvдийг дэмжих тал дээр хойрго хандлаа хэмээн намынхаа удирдлагыг шvvмжилсэн vгс ч унагаж байв. “Шинэ сонгуулийн хуулиар манай эмэгтэйчvvд 30-аас доошгvй хувийн квот авахаар ярьж байгаа. Гэхдээ єнєєдєр бодит байдал дээр 76 гишvvнтэй УИХ-д гуравхан эмэгтэй л сууж байна” гэв.
Сэлэнгийн бvсгvйчvvд улс тєрийн идэвхээрээ улсдаа толгой цохидог
Сарантуяа эгч нутаг усандаа vнэнчээр ажиллаж амьдарсаар 40-єєд жилийг vджээ. Хvн болгон хєгжилтэй, тєв суурин газар хэмээн хот руу хошуурч байгаа энэ vед аймагтаа vлдсэн нь орон нутгийнхаа амьдрал, хєгжилд єєрийн хувь нэмрээ оруулах гэснийх. Албан ажлаараа бол Сэлэнгэ аймагтаа 140-єєд хvн удирдан ажиллаж байгаа тэрээр эмэгтэйчvvдийн байгууллагынхаа шугамаар тvvнээс ч олон зуун хvнтэй ажиллаж яваа. Нутгийнхаа эмэгтэйчvvдийг тэрээр их магтана. “Манай Сэлэнгийн эмэгтэйчvvд их идэвхтэй” гэнэ. Яагаад тэр билээ гэхэд эмэгтэйчvvдийнхээ бяцхан “зальтай”, нууц аргынхаа талаар цухуйлгасан юм. Тэр нь юу гэхээр Сэлэнгийн бvсгvйчvvд хоорондоо нам эвсэл гэж талцаж хуваагдаад байдаггvй, эмэгтэйчvvдийнхээ эрх ашгийн тєлєє нэгдэж чаддаг гэнэ. А.Сарантуяа эгчийн удирддаг Эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагын эвслээр дамжуулан эмэгтэйчvvдийн байгууллага, холбоод нь нэгдээд намуудын удирдлагатай уулзаж, тулж ажилладаг гэнэ. “Танайд ийм чадвар мэдлэгтэй эмэгтэй байна. Тvvнийгээ орон нутаг, УИХ-ын сонгуульд дэмжээч” гэж санал болгон, ярилцдаг аж. Энэ нь ч vр дvнгээ єгч сум болон аймгийн ИТХ-ын нийт 356 суудлаас 45 хувийг нь эмэгтэйчvvд эзэлдэг болжээ. Vvгээрээ Сэлэнгийн эмэгтэйчvvд улсдаа толгой цохидог байна. Тэд ийм идэвхтэй болохоор НVБ-ын сонгуулийн тєслийн нэгжээс Ардчилсан эмэгтэйчvvдийн холбоотой хамтран саяхан тєвийн бvсийн аймгуудын “Манлайлагч эмэгтэйчvvдийн чадварыг бэхжvvлэх” сургалтыг Сэлэнгэд зохион байгуулжээ. Тэр сургалтыг заасан багш нь эрэгтэй хvн байсанд оролцогч таван аймгийн 50 бvсгvй их бэлгэшээсэн гэнэ. Нэг ч гэсэн эрэгтэй хvн эмэгтэйчvvдийг ингэж дэмжлээ гээд. А.Сарантуяа эгчийн удирддаг Сэлэнгэ дэх Ардчилсан эмэгтэйчvvдийн холбооноос санаачлан саяхан Одонтой эхчvvдийн холбоог нутагтаа байгуулж, Сvхбаатар сумын Засаг дарга М.Vvрийнтуяаг тэргvvнээрээ сонгосон байна.
Сvvлийн 20 гаруй жил улс тєрєєр явсных нь хувьд А.Сарантуяа эгчид ийм хэдэн асуулт тавив.
-Улстєрч эмэгтэй ямар байх ёстой юм бэ?
-Хэрэв эмэгтэйчvvд улс тєрд оръё гэж бодож байгаа бол нэгдvгээрт єєрийгєє бэлдэх ёстой. Хоёрдугаарт, vзэл бодолдоо vнэнч, тууштай зогсдог байх хэрэгтэй. Vндэсний зєвлєлдєх хороонд сvvлийн хоёр жил суугаад харж ажиглаж байхад эмэгтэйчvvд маань vзэл бодолдоо тууштай байж чадахгvй байна. Чадахгvй байгаа учраас олон жилийн турш ярьж байгаа жендерийн тэгш эрх гэдэг зvйл хэрэгжиж чадахгvй байгаа юм. Vзэл бодолдоо vнэнч бус эмэгтэй эрчvvдийн гар хєл болох аюул байдаг. Бид нар эрчvvдтэй хамтарч ажиллах юм байлгvй яах вэ. Гэтэл тэгж хамтарч ажиллалаа гээд бидний эрх ашгийг зєрчєєд явж байгаа юм зєндєє л бий шvv дээ. Улс тєрийн vйл ажиллагаанд ингэж оролцъя, бид ийм тєвшинд ажилламаар байна гэхэд намуудын удирдлагууд дэмжихгvй байна. Ганц манай нам ч биш. МАН ч байна. ИЗН ч байна.
-Эмэгтэйчvvдийн хvсээд байгаа тэр шийдвэр гаргах тєвшинд очиход юу саад болоод байна вэ?
-Эмэгтэйчvvд улс тєрд орж ирж чадахгvй байгаа нэг гол шалтгаан бол санхvv, мєнгє. Аль ч нам дэнчингийн мєнгє гэж эмэгтэйчvvдийн хувьд хэтэрхий ахадсан мєнгєн дvн тогтоочихдог. Намууд хуралдаад, олонхиороо энэ дvнгээ тогтооно. Гэтэл олонхи гэдэг нь эрчvvд байдаг. Бизнесийнхээ эрх чєлєєг гартаа атгачихсан эрчvvд энэ дэнчингийн мєнгєний босгыг тогтоож байхад эмэгтэйчvvд тэдэнтэй эн зэрэгцэн тэр мєнгийг тєлєхєд vнэхээр хvндрэлтэй. Тэгэхээр хvний мєнгє нь чухал уу аль эсвэл мэдлэг чадвар, хvсэл зорилго, ардчилалд оруулсан хувь нэмэр нь чухал уу гэдгийг намын удирдлагууд олж харах ёстой. Намын бодлогодоо “манай намд дэвших боломжтой тєчнєєн эмэгтэй байна. Тэднийхээ босгыг эрчvvдээс хэдэн хувиар доор тогтооё” ч гэдэг юмуу ийм байдлаар хандмаар байна.
-Тэгвэл эмэгтэй удирдагч, эмэгтэй улстєрчид vvгээрээ эрчvvдээс илvv, тийм болохоор тэднийг дээш нь гаргаад єгєєч гэх шалтгааныг та хэлж єгєєч?
-Эмэгтэйчvvд шийдвэр гаргах тєвшинд орох нь ялангуяа тєрийн байгууллагад их хэрэгтэй. Бvсгvйчvvд маш нарийн мэдрэмжээр хууль тогтоомжид асуудлыг оруулдаг. Эрэгтэй сайн дарга нар байна л даа. Гэхдээ эрчvvд нарийн ширийн зvйлийг нь орхиод, том массын хэмжээнд асуудалд ханддаг учраас хууль тогтоомж амьдралд буухдаа бодитой байж чадахгvй байгаа юм. Эрvvл мэнд, боловсролын салбарыг л аваад vз. Бvсгvйчvvд л энэ салбарыг авч яваа шvv дээ. Гэтэл шийдвэр гаргах тєвшинд нь болохоор эрчvvд л сууж байна. Тэгээд одоо vйлчилж байгаа эрvvл мэндийн даатгалыг нь хар. Хэдэн зуун мянгаар даатгалын мєнгє тєлдєг. Гэтэл жилд ганц удаа эмнэлэгт хэвтээд эмчлvvлэх гэхэд оношдоо таарсан эмчилгээ хийлгэж чадахгvй л байна шvv дээ. Энэ бол хуулийг том массаар нь хардаг байдлаас л vvссэн vр дагавар.