Аргагүй ч юмаа даа, ардчилал гэдэг ардчилсан намын өмч юм чинь

3603

Жийптэй баячууд шалтгаан нь тодорхойгүй машиныхаа цонхоор мөнгө цацсан нь 15-20 жилийн ялтай л гэнэ. Жүжигчин залуу үзэл бодлоо өөрчилж хэдэн үг хэлсэнийхээ төлөө ялтай л гэнэ.

Ер нь Туулын ургалыг АСЕМ-д зориулж хаавал ялгүй, Баярцогт шиг Монголын баялагийг гадныханд өгч авлига авбал ялгүй, Арева Кож компаниуд шиг уран хайх нэрийдлээр нутгийн ард иргэдийг хомроглон хордуулж газар нутгийн сүйтгэвэл ялгүй, Жастин Капла шиг Монголоос 400 гаран тэрбум төгрөг хулгайлж түүнээсээ ядаж татварын 35 тэрбумаа ч өгөхгүй байвал ялгүй, С. Эрдэнэ шиг төрийг төрлийн алба болгоод явбал ялгүй, Гарамгайбаатар шиг нэг жилийн насгүй зам 1км-г 10 тэрбум төгрөгөөр тавьж мөнгө идэж уувал ялгүй, М.Энхсайхан шиг Таван толгой ордыг хятадад өгөхөөр улайрвал ялгүй, Элбэгдорж шиг Монголын газар нутгаас гадныханд тасдаж өгвөл ялгүй, Батчимэг шиг Монголын төрийн нууцыг хятадад шилжүүлвэл ялгүй, Бат-Үүл шиг 2 их наяд төгрөг үрсэн ч хийсэн зүйл нь маш бага бол ялгүй, Насанбаяр Гантөмөр шиг Монголын боловсролоор наадаж хүүхдүүдэд садар самуун хичээл заабаг болговол ялгүй ийм л хачин жигтэй ардчилсан улс болж дээ.

Харин ардчилагчдын авсан авлига, хийж яваа бусармаг үйлдлүүдийг илчилвэл лалраараа алан хядагчаараа популистаараа дуудуулдаг, үзэл бодлоо илэрхийлвэл шоронд хоригддог, ардчилагчтай санаа нийлэхгүй улс төрчид нь эх орноосоо хөөгдөж гэмт хэрэгтэн болцгоодог алуулдаг хоригддог, чадвартай мэргэжилтэй туршлагатай ч ардчилагчтай санаа нийлэхгүй бол ажлаасаа халагддаг хөөгддөг ийм л ардчилалтай улс болжээ.

Аргагүй ч юаа даа, ардчилал гэдэг ардчилсан намын өмч юм чинь.

 

/ ЭЧХНамын чат/


URL:

Сэтгэгдэл бичих