Дөрвөн боксчин медаль хүртлээ

content_68Тажикстаны Душанбэ хотод энэ сарын 1-9-нд болсон Ази тивийн оюутнуудын аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээнээс манай таван тамирчин медаль хүртлээ.

Тэмцээнд манай улсын тамирчдаас гадна Афганистан, Иран, Япон, Казакстан гэсэн орны 100 гаруй боксчин өрсөлдсөн юм.

Манай улсын есөн тамирчин хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д О.Норовбал нар хүрэл, эмэгтэйчүүдийн 60 кг-д Н.Оюун-Эрдэнэ мөнгө, 51 кг-д О.Жаргалан хүрэл медаль хүртлээ.


URL:

Сэтгэгдэл бичих