Сомалид бөмбөг дэлбэрч 55 хүн амь үрэгдлээ

Сомалийн нийслэл Могадишт болсон гэнэтийн халдлага 55 хүний аминд хүрлээ.

Засгийн газрын барилгын орчим амиа золиослогч асар өргөн цар хүрээг хамрах хүчтэй тэсрэх бөмбөг идэвхжүүлснээс хэдэн арван машин техник шатаж, хүн зоны амийг олноор нь хүйс тэмтэрсэн үйл явдал болсон аж.

Хуулийнхан уг дэлбэрэлтийг ислам үзэлтэй Аль-Шабаб бүлэглэл үйлдсэн гэдгийг нотлоогүй ч үнэн байх магадлал өндөр гэнэ.

Дэлбэрэлт Засгийн газрын байрны зүүн талд болж, эсрэг талын автомашины зогсоолыг газрын хөрснөөс арчсан аж.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт ойролцоогоор дөрвөн гудамжийг хамрахуйц хэмжээнд байжээ. Аврах албаныхан шархадсан хүмүүсийн тоог нарийн гаргаагүй ч урьдчилсан байдлаар 50 орчим хун байгаа гэнэ. Мөн 70 гаруй хүн алга болжээ.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих