Шар айрагны баяраа бренд болгож чадсан Мюнхен хот

Герман шар айраг, шарсан маханд дуртай 6 сая гаруй зочин 2015 оны 10-р сард шар айрагны баярт оролцжээ.  Баярт оролцохоор Мюнхенд ирсэн зургаан хүн тутмын нэг нь гадаадын иргэн байдаг байна. Бавари мужийн нийслэл Мюнхен хотод анх 1810 оны аравдугаар сард зохиогдож байжээ. Түүх сөхвөл нутгийн язгууртан хос хуримынхаа үеэр хүн бүрийг шар айргаар дайлж, морь уралдуулан цэнгэсэн нь Октоберфест баярын үүсэл болсон юм.Энэ үеэр охид бүсгүйчүүд Баварийн ард иргэдийн үндэсний хувцсаар гоёж, олны нүдийг баясгадаг байна.

Баярын үеэр нэг литр шар айраг 10 еврогийн үнэ хүрдэг байна.

Хотын шар айраг үйлдвэрлэгчид баярын үеэр 7-8 сая ширхэг нэг литрийн шар айраг худалддаг бол энэ баярын үеэр 12 мянган түр ажлын байр бий болдог байна.

Мюнхен хот 320 сая еврогийн зардал гаргаад үүнийгээ гурав нугалсан орлого олдог.

2010 оны судалгаагаар энэ баярт оролцсон нэг жуулчин дунджаар 54 еврогийн орлого оруулдаг байжээ.

Мюнхенийхтэй адил шар айрагны баяр дэлхийн 2000 гаруй цэгт зэрэг явагддаг учраас Мюнхен, Бавари гэдэг нэр нэг ёсны брэнд болсон гэж болох юм.

Жил бүр энэ баярын дараа мянган тонн хог гардаг бөгөөд баярын үеэр өглөө болгон өмнөх өдрийн хогийн цэвэрлэдэг байжээ.

Шар айрагны баяр зохион байгуулахад хамгийн хүндрэл үүсгэдэг талбалбар ариун цэврийн өрөө бөөөд 2004 онд 00-д ээлж, дугаар хүлээлт үүсч, цагдаа нарыг хүртэл зохион байгуулалтанд татан оролцуулж байсан бол өнөөдөр 1800 гаруй бие засах газар, зөвхөн хөнгөнөөр бие засах зориулалттай газар нээгдэж бухимдал, хүндрэл үүсэх нь буурсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих