Энэ зургийн түүхийг мэдэх үү?

9440538573046801f27101Жил бүрийн энэ өдөр интернэт ертөнц Ялалтын баярын сэтгэл хөдөлгөм зургаар дүүрдэг билээ. Тэр дундаас олны сэтгэлийг онцгой хөдөлгөсөн цөөн хэдэн зургийн нэг нь энэ юм.  Үл мэдэх ахмад дайчин ганцаараа нулимс дуслуулан алхаж яваа эл зургийг харсан хүн бүр бараг өөрийнхөөрөө түүх зохиож, хэдэн мянган “like” дарж, хэдэн зуун удаа бусадтай хуваалцсан ч зургийн жинхэнэ түүхийг мэдэхгүй.

Тэгвэл “BBC Trending” булангийнхан зургийн мөрөөр явсаар эзнийг нь олжээ. Уг гэрэл зургийг Оросын гэрэл зурагчин Александр Петросян 2007 оны Ялалтын баярын өдөр Санкт-Петербург дэх парадын үеэр авчээ. Тэрээр гайхалтай агшныг гэрэл зурагт буулгаж чадсан ч гагцхүү гол дүрийн баатартайгаа нэг ч үг солилгүй явуулчихжээ. Тийм ч учраас олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөсөн эл зургийн эзэн, ахмад дайчин чухам хэн болох, хаана дайтаж явсан, яагаад энэ өдөр нулимс дуслуулан алхав гэдгийг үзэгчид бүү хэл гэрэл зурагчин ч өөрөө мэдэж чадалгүй өнгөрчээ.

Өвгөний байр байдлаас зарим хүн түүнийг Америкийн, Британийн, бүр Австралийн ахмад дайчин гэж боддог бололтой. Өөр өөрсдийнхөөрөө харьяалал оноож, тайлбар бичдэг ч тэр гарцаагүй аугаа их орны дайнд оролцож явсан Оросын ахмад дайчин юм.

Түүний түүх ч хэлүүлэлтгүй нүднээ ил. Баярын өдөр мөр зэрэгцэн алхах ахмад дайчдынх нь тоо жил бүр цөөрсөөр цэцэг, бөмбөлөгөөр хань хийн ганцаар парад алхана гэдэг юутай гунигтай.

Гэвч А.Петросяны хальсанд үлдсэн бусад кадруудыг харвал бүх зүйл тийм ч гунигтай биш байгааг харж болно. Эцсийн эцэст, энэ чинь Ялалтын баярын өдөр шүү дээ.

Эх сурвалж: Telegraph

Б.Сэвжидмаа


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 May 2016

rot salaanasa gantsara amid tuluulul jagsaj yabna

Сэтгэгдэл бичих