С.Баярцогтоос гадна Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай нь ил боллоо
Олон улс даяар шуугиан тариад байгаа Панам дахь хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл эхнээсээ ил болж байна.
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг нөөдрөөс /05.09/ эхлэн дэлхий нийтэд ил болгохоо мэдэгдсэн. Маш нууцын зэрэглэлтэй тус материалд Монгол Улсаас 46 иргэн оффшор данстай гэх мэдээлэл буй.
“Panama Papers”-ээс Монгол улсын сайд С.Баярцогтын оффгор дансыг дахин ил болгон зарласан байна. Ингэхдээ түүний мэдүүлэг дэхь “Хятадын Монгол” гэх тодотгол одоог хүртэл арилаагүй хэвээр байгаа аж.
Түүнчлэн “Panama Papers”-ээс хятад эзэнтэй хоёр монгол компани оффшор данстайг зарлаад байна.Улмаар Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй Хятадын хоёр иргэн, Өвөр монголд болон Монгол Улсад бүртгэлтэй хоёр компанийн тухай мэдээлэл тус тус тавигдсан байна.
Тэгвэл С.Баярцогт болон дээрх хүмүүсийн мэдээллээс гадна “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудаснаа дахин Монголын хоёр иргэний оффшор данстай тухай мэдээлэл тавигдлаа.
Тэрбээр “Wisdom International Holdings” гэх компанийн нэрээр бүртгэлтэй Янсанжавын Очирсүх, “Eiffel View Universal Holdings” гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ.
Я.Очирсүх 2005 оны 9 сард оффшор данс нээлгэж байсан бол Б.Дэлгэрсайхан 2005 болон 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлжээ.
Я.Очирсүхийн хувьд 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн.
Харин оффшор данс нь ил болоод буй Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн юм. Тэрбээр “Дорнын говь” ХХК-ийн захирал бөгөөдЕрөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж байжээ.
Улмаар энэ удаагийн сонгуульд төрсөн нутаг аймгаасаа УИХ-ын сонгуульд МАН-аас нэрээ сойх тухай мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ.
Эргэн сануулахад энэ хоёр хүний нэр 3 жилийн өмнө У.Барсболдын хамтаар мөн л оффшор бүсэд данстай хүмүүс гэгдэн нэр нь тодорч байжээ.
Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан
URL: