Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар оффшор дансаа үгүйсгэдэг ч, “Panama Papers” тэднийг илчиллээ

3577

Панам дахь хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл  өнөөдөр бүрэн задарч, олон улс даяар шинэ шуугиан тарина гэгдэж байгаа. Тэрчлэн Монгол Улсын 46 иргэн оффшор данс эзэмшдэг тухай мэдээллийг  “Panama Papers”-ийн дэлгэрэнгүй мэдээллээс Монголчууд тодорхойгоор хүлээн авах юм байна гэсэн ойлголтыг хаа хаанаа аваад байгаа. Тэгвэл мэдээлэл эхнээсээ задарч эхэлснээр манай улсаас Сангийн сайд асан Я.Очирсүх,  “Дорнын говь”-ийн гэдгээрээ бизнесийн хүрээнд нэрээ тодотгосон  Б.Дэлгэрсайхан хоёрын нэр ил болжээ. Гэхдээ эргэн сануулахад энэ хоёр хүний нэр 3 жилийн өмнө У.Барсболдын хамтаар мөн л оффшор  бүсэд данстай хүмүүс гэгдэн нэр нь тодорч байсан юм. Тухайн үед https://offshoreleaks.icij.org/цахим хуудаст Сангийн сайд асан Я.Очирсүхийн Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дахь гэрийн хаягийг нь бичиж,  “Висдом интернэйшнл холдингс” компанийн хувь нийлүүлэгч гэсэн байсан. Тэрхүү  компани нь 2005 оны есдүгээр сарын 27-нд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Түүнтэй хамт “Висдом интернэйшнл холдингс”-ийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын гурван иргэн бүртгүүлсэн байдаг.

Борхүүгийн Дэлгэрсайханы тухайд  Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртг үүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан Сингапурт бүртгэлтэй аж.

За харин Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нар өөрсдийнх нь оффшор дансны тухай мэдээллийг эсэргүүцдэг юм.

13183183_1192808444087474_325140621_n

pp2

pp3

Эх сурвалж: Шуурхай.мн Э.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих