4 САЯ ТӨГРӨГИЙН 13 АЗТАН ТОДОРЧЭЭ
Өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд НӨАТ-ын сугалааны тохирлыг тодруулсан. Энэ удаад 17412 азтан тодорчээ. Үүнээс 4 сая төгрөгийн 13 ширхэг баримт, 500 мянган төгрөгийн 155 ширхэг баримт, 100 мянган төгрөгийн 1559 ширхэг баримт, 20 мянган төгрөгийн 15685 ширхэг баримт тус бүр тодорсон байна.
Ингээд ямар дугаартай баримт эзнээ азтан болгож байгааг дэлгэрэнгүй хүргье.
818 тоогоор төгссөн – 15685 ширхэг баримт – 20 мянган төгрөг
8818 тоогоор төгссөн – 1559 ширхэг баримт – 100 мянган төгрөг
68818 тоогоор төгссөн – 155 ширхэг баримт – 500 мянган төгрөг
868818 тоогоор төгссөн – 13 ширхэг баримт – 4 сая төгрөг
Харин супер сугалааны тохиролын шагналын сан нь 150 сая төгрөг хожих боломжтой юм. Гэвч супер азтан тодроогүй гэж sugalaa.ebarimt.mn сайтад мэдээлжээ. Супер сугалааны тохирол нь 69034117 гэсэн дугаартай баримт байжээ.
URL: