Залуучуудын холбооноос занданшсан холбоогоо тасла, Ц.Зоригтбаатар аа
Энэ жил Монголд залуучуудын хєдєлгєєн vvсч хєгжсєний 90 жилийн ой тохиож буй. Vндэсний хэмжээний энэхvv байгууллагын 90 жилийн ойн баярын арга хэмжээнд 21 аймаг,есєн дvvрэг, сум, vйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад бэхэжсэн бvхий л анхан шатны нэгжийн тєлєєлєл хvрэлцэн ирсэн. Хvн амд vлэмж жин дардаг залуучуудын ємнє тулгамдсан асуудлыг шийдвэрлvvлэхийн тєлєє нэхэл дагал болж, шаардлагатай бол дарамт шахалт vзvvлж, тєр засгийнхны чихнээс байнга хонх уях ёстой байгууллага бол Монголын залуучуудын холбоо. Тэд баяраа тэмдэглэхийн сацуу удирдлагынхаа асуудлыг авч хэлэлцэж, шинэчлэх эрмэлзэл, уур амьсгал нэгэнт бvрдсэн нь ажиглагдаж байлаа.
Тєлєєлєгчид холбооны ерєнхийлєгчийг сонгох их хурлыг зарлан хуралдуулахыг хvчтэй шаардаж байсан юм. Vнэхээр ч бараг нэгэн зууны тэртээ vндэс сууриа тавьсан Монголын залуучуудын
холбооны одоогийн удирдлага болох Ц.Зоригтбаатар нь тэртээ 1998 онд энэхvv албыг хvлээж авч байсан сан. Арван хэдэн жил холбооны ерєнхийлєгчийн суудалд тухалсан тvvний vед МЗХ-ны хийж гvйцэтгэсэн vvрэг шилдэг оюутны шалгаруулалт, ДОХ, архи, тамхины эсрэг дэлхий нийтийн єдєр, тэмдэглэлт арга хэмжээний хvрээнд зохион байгуулдаг арга хэмжээ, ACT, залуу начныг даагаар байлах зэргээс ер хэтэрсэнгvй. Улс орны хєгжил дэвшлийн гол хvч болсон залуучуудыг єндєр соёлтой, єргєн мэдлэгтэй, эрvvл чийрэг, иргэний vvргээ ухамсарладаг, хєдєлмєрч болгон тєлєвшvvлэхийн зэрэгцээ даяарчлагдан буй дэлхий ертєнцтэй хєл нийлvvлэн, нийт залуучуудынхаа эрх ашиг, хvсэл сонирхолд нийцvvлэн ажиллах залуучуудын байгууллагын баялаг туухийг тэрбээр нэг иймэрхvv л бичилцэж яваа. Бас болоогvй ээ, тэрбээр залуучуудад нэмэр болохгvй хэрнээ нэрмээс болоод амжсан нэгэн. Одоогоос 10 жилийн ємнє буюу Монголын залуучуудын холбооны 80 жилийн ойгоор Ц.Зоригтбаатар “Залуу хос” орон сууцны хєтєлбєр хэрэгжvvлнэ гэж 100 орчим залууг 500 гаруй сая тєгрєгєєр хохироосон. Хамгийн гол нь дєрвєн жил тутамд хуралдаж, удирдлага, бvтэц бvрэлдэхvvндээ салхи оруулах ёстой их хурлыг 2004 оноос хойш огт хуралдуулахгvй байх замаар Ц.Зоригтбаатар болон холбооны бусад удирдлага албан тушаалдаа зvvгдсээр байгаа юм.
Тиймээс ч Монголын залуучуудын єдєртэй давхцуулан тэмдэглэсэн ойн баярын vеэр их хурлыг хуралдуулах санап санаачлага хvчээ авч эхлэнгvvт асуудлыг намжаах арга сэдэж эхлэв. Тэрбээр есдvгээр сарын эхний хагаст багтаан их хурлыг хуралдуулж, холбооны ерєнхийлєгчийн ажлаа хvлээлгэж єгнє гэж хэлээд, тєлєєлєгчдийг буцаасан ч аанай л аравдугаар cap хэдийнэ гарчихлаа. Єнєєдрийг хvртэл МЗХ-ны ээлжит их хурлын сураг ажиг таг чиг. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн ємнє ээлжит болон ээлжит бус их хурлыг хуралдуулахгvй байхаар холбооны удирдлагууд сэм тохиролцож яваа сурагтай. Vvнийгээ тэд холбоонд улстєржсєн залуус орж ирэхээс сэргийлэх алхам хэмээн тайлбарлаж байгаа аж. Тэгсэн хэрнээ холбооныхоо залуусыг “Энэ ч намын хvн, тэр ч намын хvн” гэхчилэн их адалдаг гэсэн шvv. Тvvнчлэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж тэргvvтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын АН-ынхан МЗХ-нд тун ч саймширдаг юм билээ. Тэгэхээр ямар ч байсан 2013 оны Ерєнхийлєгчийн сонгууль єнгєртєл Ц.Зоригтбаатар тэргvvтнvvд залуучуудын холбооны удирдлагын суудлаас зуурснаараа зуурахаар гvрийв бололтой.
Угаасаа тус холбооны дарга сэтэртнvvдийг шvvмжлэлд дєжирч, ёстой л “цайрчихсан” хvмvvс гэж тодорхойлбол тэгтлээ хэтрvvлсэн болохгvй биз. Учир нь их хурлаа хийж, удирдлагын асуудлыг авч хэлэлцэх асуудал энэ удаа анх яригдаж байгаа юм биш. 2004 оноос хойш их хурал хийх асуудлыг холбооны Ерєнхий зєвлєл гээчээс удаа дараа хойшлуулж ирсэн байдаг. Уг нь МЗХ-ны ерєнхийлєгч, тэргvvлэгч гишvvд, нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн залуучуудын холбооны салбар зєвлєлийн дарга нараас бvрдэх Ерєнхий зєвлєл нь жилд нэгээс доошгvй удаа хуралдаж их хурлыг товлон хуралдуулах эрх бvхий бvтэц. Гэсэн хэдий ч зєвлєлийн ирц хангалттай бvрдээгvй vед хуралдсан болж их хурлын товыг хойшлуулж иржээ.
Хачирхалтай нь Ерєнхий зєвлєлийн хурал нь 2008 онд ОХУ-ын Улаан-Vvд, 2009 онд БНХАУ-ын Эрээн, єнгєрсєн онд БНХАУ-ын Хєх хотод тус тус хуралджээ. Харин энэ жилийн хурал Дархан-Уул аймагт эхэлж цуглараад хойд хєршийг зорьсон байна. Удирдлагын асуудлыг эргэж харах- шаардлагыг – Ерєнхий зєвлєлд удаа дараа оруулаад байхад эх орондоо биш хилийн дээс алхаж хуралдах хэрэг vнэндээ байсан гэж vv. Ингэж холбооны зардлыг vрэн таран хийж гадаадад нууцхан хуралдах нь энэ байгууллагын удирдлагуудад сандал ширээтэй зууралдах сонирхол ямар их байгаагийн илрэл бас биш гэж vv.
МЗХ бол хєрєнгє, санхvvгийн бэрхшээлээс болж хєлєє олж ядан байгаа тєрийн бус байгууллагуудыг бодвол жил бvр Засгийн газраас тодорхой хэмжээний санхvvжилт авдаг тусгай статустай байгууллага.
Тvvнээс гадна холбооны дєрвєн давхар барилгын єрєє тасапгааг тvрээсэлж олох орлого чамлахааргvй гэдэг нь тодорхой. Мєн залуучуудын хєгжлийн “Полиси” тєвийг зєвхєн байрыг нь хэсэг хvнд эзэмшvvлэх, худалдах зорилгоор татан буулгасан гэдэг. Тиймдээ ч тус холбооны Канадад амьдардаг ерєнхийлєгчийнхєє ажлыг орлон гvйцэтгэж буй дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нь МЗХ-г эгээ л хувийн компани аятай ашиглаж байхав. Тэрбээр хvvгээ жолоочоороо ажиллуулдаг бол бэр нь МЗХ-ны байрны нэгдvгээр давхарт цайны газар ажиллуулдаг юм билээ. Адаглаад л Монгол Улсын тєрийн бус байгууллагуудын №1-д бvртгэл бvхий, 90 жилийн тvvхтэй энэ байгууллагын нэрээр гадаадад гаръя гэхэд виз нь асуудалгvй гардаг байлгvй.
Гэхдээ Ц.Зоригтбаатар ерєнхийлєгч их хурлыг хойшлуулж, ажлаа єгєхгvй байгаагаа эрvvл мэндийн байдалтай холбож тайлбарлахаас гадна орон сууцтай болгоно гэж хуурсан залуусын хохирлыг барагдуулж байж МЗХ-ноос явна гэж ярьдаг сурагтай. Гэвч МЗХ бол Ц.Зоригтбаатар гэж хvний муугаас болж хохирсон 100 залуугийн эрх ашгийн тєлєєх байгууллага биш. МЗХ бол аль нэг намын харьяалалгvйгээр, Ц.Зоригтбаатар, эсвэл Оюунчимэг гэх ах, эгч нарын тєлєє бус гагцхvv монгол залуу хvн бvрийн нийтлэг эрх ашигт vйлчлэх учиртай. Харин залуучуудын холбооноос занданшсан холбоогоо таслах л vлдээд байна, Зоригтбаатар аа,
Б.Номин
URL: