Ким Чен Ун: Хоёр Солонгос нэгдэх цаг болсон
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эрх баригч Хөдөлмөрийн намын их хурлын үеэр “Олон улс биднийг тайван орхисон цагт Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогсоох болно. Гэхдээ тодорхой шаардлагын дагуу бид энэ бүхнийг биелүүлэх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ойрын жилийн хэтийн төлөвлөгөөндөө хоёр Солонгосын нэгтгэх ажлыг яаравчлах хэрэгтэй гэдгийг сануулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ким Чен Ун “Энэ асуудал дээр Сөүлийн удирдлагууд анхаарлаа хандуулан, дээд хэмжээний уулзалтыг нэн даруй зохион байгуулах ёстой. Хоёр Солонгос нэгдэх цаг болсон. Цөмийн хөтөлбөр болон, эргэн нэгдэх асуудлыг хөндөж байгаа ч бид бууж өгөөгүй. Зөвхөн олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
36 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж буй их хурлын үеэр тус улсыг тав дахь удаагаа цөмийн туршилт хийнэ хэмээн Сөүл мэдээлж байсан. Пхеньян их хурлын үеэр цөмийн туршилт хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: