Суудлын тєлєєх уралдаан хэзээ барианд орох вэ

Социализмын vе ард хоцорч, ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэр vеэс тєрийн аппаратын элдэв хачир чимгийг багасгаж, данхайсан тогтолцоог халж эхэлсэн.   Бvхий л зvйл тєрийн мэдэлд байсныг хувьд шилжvvлж эхэлсэн. Тэгснээр тєрийн эрх мэдэл бага зэрэг буурсан гэх уv дээ. Явцын дунд 10 гаруй яам байсныг хэт данхайсан тогтолцоо хэмээн тооцож багасгасан санагдаж байна. Уг нь энэ мэтээр тєрийн данхар “толгой”-н усыг шахаад байсан санагдана. Харин сvvлийн жилvvдэд єнєєх тєрийн толгойг томсгох, элдэв усаар дvvргэх ажил эрчимжиж эхлэв бололтой.

Нэг vгээр хэлбэл суудлын тєлєєх уралдаанд оролцогчид олширч, тэр хэрээр элдэв албан тушаал, байгууллага нэмэгдэж байгаа. АТТ, гишvvдийн олон туслах энэ тэр гээд л хэрэгтэй хэрэггvй нь мэдэгдэхгvй байгууллага, албан тушаалтан байна. Одоо бvр УИХ-ын гишvvдийг 99 болгох тухай яриа явагдаж байна. Магадгvй батлагдах нигуур ч байгаа юм байна. Тэр бvхний хажуугаар залуусын агентлаг байгуулах тухай сураг гараад байна. Сураг ч гэж дээ байгуулчихсан юм уу даа, янз нь. НАМЗХ-ноос ийм агентлаг байгуулж байгаа гэсэн. Бас л нэг тєрийнх нь ч бvv мэд, намынх нь ч бvv мэд байгууллага. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага байгуулж байгаа юм болохоор бараг л тєрийнх гээд ойлгочиход болно. Тэртэй тэргvй МАН-ынхан тэр байгууллагын дарга, дэд дарга, ерєнхий нарийн бичгийн дарга гээд тоо томшгvй олон дарга, цэргээс эхлээд цэвэрлэгчийг нь хvртэл цалинжуулахаас цааш. Тэр мєнгєє хаанаас гаргаж авах нь ч тодорхой. Бас л нэг хvнийг даргын суудалд суулгах, нэг залууг дэд ерєнхийлєгч болгох зорилготой л байгууллага. Ядаж байхад манай залуус “час улаан” болоод зогсохгvй, албан тушаал, эрх мэдэлд ямар ч хайртай юм. НАМЗХ байна уу, залуучуудын агентлаг байна уу хамаа байхгvй.

Жорлонгийн дарга гэж байгаад, тэрийг нь НАМЗХ томилдог бол хэдэн зуутаараа єрсєлдєж байж ч мэднэ. Уг нь МАН-ын дэргэдэх НАМЗХ, АН-ын дэргэд МАЗХ гээд мундахгvй олон залуучуудын байгууллага байна. Дээрээс МЗХ гэж нэг байгууллага vйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм байхад НАМЗХ-ноос тасдаж дахин нэг задуусын байгууллага байгуулж балайрч яана аа. Тэгж лих дарга болох хvсэлтэй залуус байгаа юм бол УИХ-д бие даан єрсєлдєх боломжоор хангаад єгчихєєч дээ. Тэгж элдэв байгууллага байгуулж, дахин нэг аппарат нэмж байхаар. Хэрвээ ингээд буруу vлгэр дуурайл vзvvлээд байвал нийслэлд багтахгуй олон байгууллага, агентлаг байгуулагдах ч юм бил vv. 10 жилийн хvvхдvvд нийлээд хvvхдийн агентлаг, оюутнууд хэд хэдээрээ нийлээд холбоо байгуулж ч болно. Сэтгvvлч оюутны холбоо ч гэнэ vv нэг байгууллага байдаг даа.

Тvvн шиг л математикч, физикч оюутны холбоо гээд л vргэлжлээд байж болно шvv дээ. Би ч эднээс юугаараа дутах вэ. Хэдэн хvvхэнтэй нийлж байгаад эмэггэйчvvдийн агентлаг байгуулах хэрэгтэй юм байна. Залуусын агентлагаас юугаараа дутах юм.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих