Энэ сард 5 болон 0-ээр төгссөн дугаартай автомашины жолооч татвар төлнө

3534

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах журмын дагуу энэ сард автомашины улсын дугаарын 5 болон 0 цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл албан татвараа төлж эхлээд байна.

Ингэснээр энэ оны өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах ажиллагаа дуусах юм. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хураах журмын дагуу нэгдүгээр сард 1, 6, хоёрдугаар сард 2, 7, гуравдугаар сард 3, 8, дөрөвдүгээр сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих