Сахалтай холбоотой сонирхолтой баримтууд
-Эр хүний чимэг болсон сахлын тухай сонирхолтой баримтуудыг сонирхуулж байна.
-Түүхэнд тэмдэглэж үлдээсэн хамгийн урт сахлын хэмжээ 5.18 метр гэнэ. Яг л лусын дагины сүүл шиг харагддаг байсан аж.
-Эрдэмтдийн мэдээлж буйгаар балар эртний хүмүүс сахлыг нүүрний хамгаалалт болгон ашигладаг байжээ. Бас бусдыг сүрдүүлэх, нүүрээ дулаацуулахад ороолт болгон ашиглаж байв.
-Сахалтай хүн цөөрөхөд нүүрэндээ үстэй хүмүүс нүцгэн нүүртнүүдээс илүү тачаангуй, дур булаам харагддаг.
-Эртний Ассирт эрчүүд тэмдэглэлт өдрөөр сахлаа буржийлгах, будах, алтан ялтас цацах зэргээр гоёдог байлаа. Орчин цагт ч гэсэн сахлаа чимэглэдэг эрчүүд байдаг.
-Эртний Египетийн эмэгтэй фараон Хатшепсут эрүүндээ хиймэл сахал зүүж, гангардаг байжээ.
-Сахлын дэлхийн аваргын тэмцээнийг зохиодог нь үнэн. Австрид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
-Эрт цагт эрчүүд сахлаа хусах нь бурханыг доромжилсон явдал гэж үзэн, зүхдэг байжээ.
-Есүсийг хэзээ ч сахалгүйгээр дүрсэлдэггүй. Учир нь сахал бол бурханлаг зүйл юм.
С.Дамдин
URL: