Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

44e118a25ff0a6d22ace55578f7ad00b2016 оны тавдугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар,  баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 23 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 7-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо,, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.




URL:

Сэтгэгдэл бичих