Цалингаараа амьдардаг Д.Бат-Эрдэнэ гишүүн 6 тэрбум төгрөгийн үнэтэй хөшөө бэлэглэв

3524
АТГ-т албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ өгч дуусаад байгаа билээ. Албан тушаалтнуудын 2015 оны ХОМ-ыг АТГ-аас уламжлал ёсоор олон нийтэд зарлалаа. Урьдын л адил ард түмнийг хуурсан ХОМ, албан тушаалтнуудын басамжлал эндээс харагдаж байна. Үүнээс ганцхан жишээг маш тодорхой баримттайгаар өгүүлье.

Олноо “Ажнай” хэмээн тодотгуулдаг ойгүй баян Д.Бат-Эрдэнэ гишүүн жилдээ ердөө 18-хан сая төгрөгийн орлоготой ажилладаг гэнэ. Лондон хотод тавигдсан цагаас хойш олны хэл амны бай болсон Буриадын уран барималч Даши Намдаковын “Чингис хаан” баримлыг Д.Бат-Эрдэнэ гишүүн өнгөрөгч оны дундуур өөрөөсөө 3 сая евро /6 тэрбум төгрөг/ гарган худалдан авч, түүнийгээ Монгол Улсад бэлэглэж байсан дуулиан шуугиан одоо ч бүрэн тасраагүй байна.

Жилдээ 18-хан сая төгрөгийн орлоготой хүн 6 тэрбум төгрөгийг хаанаас босгож, юу ч болоогүй юм шиг салхинд хийсгэж чадаж байна вэ. Өөртөө юм худалдаж авах бус өрөөлд зүгээр бэлэглэсэн энэ үйлдлийг 6 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй дээ. Ямартай ч, энэ мэт инээд ч хүрмээр, эгдүү ч хүрмээр ХОМ үргэлжилсээр байна.
Төгс      

URL:

Сэтгэгдэл бичих