Цагдаагийн хантаазыг урсан эмэгтэйг 14 хоног баривчлахаар болжээ
2016.04.23-ны өдөр цагдаагийн албан хаагчтай маргалдаж хантаазыг нь урж, үл ойлголцол үүсгэсэн иргэнийг 14 хоног баривчлахаар болжээ. Тодруулбал, Барс захын арын авто машины зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Батсуурийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлэн, биед нь халдсан “М”-ийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр 14 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
URL: