Олон хүний амь, амьдралыг балласан МИАТ дахин осол гаргахгүй гэх баталгаа алга
Энэ сарын 3-нд МИАТ-ын онгоц Ховдоос-Улаанбаатар чиглэлд нисэх гэж байгаад гүйлтийн замд чиглэлээ алдаж, хөөрөх явцаа зогсоосон байна. Онгоцны техник бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаагүй зуун хүний амь нас тээгээд хөөрөх гэж байна гэдэг агаарын тээврийн компанид байж боломгүй алдаа. Хамгийн ноцтой нь тухайн үед онгоцны өрөөсөн дугуй салж, унаад онгоц, шороон замд очиж, тоос манарган арга буюу зогссон гэдгийг тухайн үед явсан зорчигч хэлж байгаа юм.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорж буусан абйдаг. Тухайн үед Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно” гэдгээ олон нийтэд ил зарлаж байсан бөгөөд түүний дараахан түүнийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Өнгөрсөн 2014 оны зургадугаар сард Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767″ онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч эхэлжээ. Онгоцны үйлчлэгч бүсгүй утаа руу галын хор цацаж дараа нь агааржуулалтын системээр утааг соруулсан байна. Тухайн үед техникийн дутагдлаас болж багахан хэмжээний цахилгаанаас үүдсэн гал гарсан бөгөөд онгоц арай шаталгүй, газардсан юм билээ. Мөн Сөүлийн чиглэлд нисэхдээ Тосны банк таглаагүйгээс болж, буцаж буусан түүхтэй.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм.
Энэ компанийн түүхтэй холбоотой, Монголчуудын сэтгэлийг харанхуйлуулах нэгэн осол 1995 онд Улаабаатараас Хөвсгөл чиглэлд гарсан байдаг. Ослын үеэр цорын ганц хүн амьд үлдсэн нь Хөвсгөл аймгийн уугуул С.Өлзийбаяр билээ. Тэрбээр тухайн үед эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Орос Монголын хооронд бизнес эрхэлдэг боломжийн амьдралтай 27-хон настай залуу байжээ.
Гэтэл ослоос болж, өвчиндөө шаналан хоёр жил эмчлүүлсний эцэст хөл дээрээ боссон ч эхнэр нь салж орь ганцаар арай ядан амьдарсаар өдий хүрч яваа юм билээ.
Тухайн үед МИАТ компаниас тэтгэлэг, эмчилгээний зардал, орон байраар хангана гэж байсан ч худал амлаад түүнийг мартсан байна. Харин хожим халамж гуйж, МИАТ-д хандахад санхүүгийн байдал хэцүү байна. Манайх ямар нэгэн хандив, тусламж гаргахгүй гэжээ. Тэрбээр одоо сард авдаг группын 118 мянган төгрөгөөрөө амьдарч багйаа ажээ. Тухайн үеийн осол МИАТ-ын буруу байсан ч онгоцны нисгэгч зорчигч гээд амьд хариуцлага хүлээх хүн байгаагүй юм. Тэгвэл удаа дараа осол гаргаж, текникийн саатал үүсгээд буй МИАТ-ыг дахин осол хийхгүй гэхэд итгэхэд бэрх байна. Хамгийн гол нь осолд өртөж бүхэл бүтэн амьдралаараа хохирсон хүнийг ч харж үздэггүй харгис компани юм билээ.
Н.Ганаа
URL: