Зээл өгөхөөр нь буцааж төлдөггүй, зээл өгөхгүй болохоор нь элдвээр давшилдаг чинь ариун явдал уу

4b9c50b39e8ba7dad91b2cc5b6a53b2b“Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ноос өнгөрсөн сарын сүүлээр “Тариаланчдын урамшууллаа авъя, Засгийн газар хөнгөлттэй зээлээ өгөхгүй байна. ОХУ-с 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300,000 гаруй хүн ажилладаг Газар Тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо” мэдэгдэж байв. Зохион байгуулалттай хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Төрийн ордонд “давхиж” орж баахан “бүлтрэв”.

“Гацуурт” хэмээн овоглож ирсэн Л.Чинбат болон тариаланч Ц.Цандэлэг тэргүүтэй уг холбооны гишүүдийн ярьсан зүйлүүдэд өнгөрсөн хугацаанд үнэмшиж явсан хүн нь олон байсан байх. Гэтэл үнэн хэрэгтээ нөхцөл байдал шал өөр юм.

“Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо” гэж хэн бэ. Олон түмний дунд Гацуурт хэмээн нэрд гараад буй хөдөө аж ахуйн компани ямар байдлаар үйл ажиллагаага явуулдаг вэ. Гэр хороололд хямд үнээр төмсөө тарааж байсан тус компани наанаа сайхан хэдий ч цаагуураа хэцүүхэн л аргаар “амь” зуудаг бололтой. Жил бүр тариалан эрхлэгчдийг дэмжих холбооноос дээрх холбооныхон нэлээд хэмжээний мөнгийг жил бүрийн хавар авдаг. Өнгөрсөн жилээс  эхэлж шинээр томилогдсон Хүнс, хөдөө аж ахуйн Р.Бурмаагийн “үйлийг үзэж” эхэлсэн.

Тэдний нийгэмд тараадаг мессеж нь “Салбараа мэдэхгүй эмэгтэй олон мянган тариаланчдын амьдралыг үгүй хийлээ. Өр зээлэнд баригдаж  байна. Оросоос оруулж ирж буй улаанбуудайг зогсоо” гэх зэргээр өөрсдийгөө өмгөөлж хамгаалж явдаг. Ийнхүү салбарынхаа сайд руу хайр найргүй дайрах болсон учиртай. Р.Бурмаа гэгч эмэгтэй гарч ирсэнээр энэ салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож чадсан. Тэрбээр газар тариалантай холбоотой хоёр ч том хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Ингэж хууль эрх зүйн орчныг бий болгосноор дүрмийн бус “тоглолттой” Л.Чинбат, Л.Цандэлэг тэргүүтэй холбооны нөхдүүдийн газар тариалангийн салбарт монополь болох гэсэн хүсэл зоригийг үгүй хийж чаджээ. Тиймээс л тэд ийнхүү салбарын сайдаа өдөр шөнөгүй ад үзэж “гүйцгээж” байгаа бололтой.

Эдгээр эрхмүүдтэй холбоотой ганцхан жишээг энд дурдъя.

Фатк 1.

Л.Чинбатын “Гацуурт” компани анх 2011 онд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортлож, үржлийн цогцолбор аж ахуй эрхлэх” төсөлд оролцож хамгийн САЙН үнэлгээ авч шалгарсан байдаг. Ингээд нэгэнт төсөл нь хамгийн сайнаар шалгарсан учир тухайн үеийн сайд Т.Бадамжунай нь гарын үсэг зурж төсвөөс нэг тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Нэг тэрбум төгрөгийг зургаан жилд багтаан стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч 200 толгой Лимүзин үүлдрийн үхрээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Зээлийн гэрээнд шаардагдах санхүүжилтийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гаргаж, эргэн төвлөрүүлтийг Мал хамгаалах санд төвлөрүүлэхээр болсон байдаг.

Факт 2.

“Гацуурт” ХХК зээлийн гэрээний эхний жилийн төлбөр 60 толгой хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тус санд эргэн төлөхөөр зээл төлөлтийн хуваарьт заасан. Үүний дагуу хуваарьт төлөлтийг хийхийг тус компаниас удаа дараа албан бичгээр болон биеэр очиж шаардсан ч өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа юм байна.

Факт 3.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “Гацуурт” ХХК-тэй санхүүжилтийн “Махны чиглэлийг цэвэр үүлдрийн үхэр импортлож, үржлийн аж ахуй байгуулах” тухай хөрөнгө орууллатын гэрээг 2012 оны долдугаар сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд тус компанид хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна. Уг гэрээг 2013 онд хүчингүй болгож “ХАГ20131220-001″ тоот зээлийн гэрээг 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ҮХААЯ, Гацуурт компанитай өөрчөлөн байгуулсан. Гэрээнд заасны дагуу Гацуурт компани нь импортоор оруулж ирсэн 176 толгой гэрээ өөрчлөгдсөнтэй холбоотой хүлээн зөвшөөрөхгүй, тооцоо нийлэхгүй “луу унжиж” яваа гэнэ.

Факт 4.

Удаа дараа мэдэгдэх хуудас явуулж, албан бичиг хүргүүлсэн ч ганц ч удаа хариу өгөөгүй. Тэр ч байтугай яамнаас ажлын хэсэг гаргуулж хүн явуулж шаардсан ч мөн л таг чиг өнгөрчээ. Арга ядсандаа ХХААЯ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд “Ганцуурт” компанийг холбогдох нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгонхайран дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна. Одоогоор шүүх уг асуудлыг хараахан шийдвэрлээгүй байна.

Зөвхөн нэг хүнтэй нь, нэг компанитай нь холбоотой баримтыг ил болгоход л ийм байна. Хамгийн сонирхолтой нь эдгээрийн цаана нөгөө л Л.Цандэлэг тэргүүтэй холбооных нь гишүүд байдаг аж.

Харин Л.Чинбат гэгч эрхэм дээрх үхрийн асуудлаа “Ургац Хүдэр ХХК-д 30 толгой үхэр -15 эр, 15 эм, “Анхтамир” ХХК-д 20 толгой үхэр эр- 10, эм10, Су.Батболдод 11 толгой үхэр гээд нийт 61 үхрийг хүлээлгэн өгсөн. Гэрээний үүргээ биелүүлж байна” гэж тайлбарлаж байна.

Нөгөө алдарт “Монгол туургатын зуун эрхэм”-д багтаж олны шуугиулж байгаа эр үнэхээр “Эрхэм” мөн үү гэдэг эндээс бэлхэнээ харагдаж байгаа байх. Засгийн газрыг, тэр тусмаа салбар яамаа хүссэн зээл, квот, төслийг нь өгөхгүй болохоор хэвлэлээр элдвээр шантаажилдаг. Тэгсэн атлаа ард түмний өмнө чухамхүү эгэл амьтан шиг жүжиг тоглож явдагаа хэзээ болох вэ. Түүгээр ч барахгүй холбоо нэртэй өөрийн гар хөл болсон тойрон хүрээлэгчдээрээ салбартаа юм хийх гэж сэтгэл зүрхээ гарган яваа гартаа хуулийн заалт барьсан эмэгтэй рүү элдвээр аашлаж, аяглах нь хэр зөв.

Дахин нэг зүйлийг сануулахад тариаланчид жагсана, тариаланчид “үхлээ, хатлаа” гэж шанаатилж байгаад Засгийн газраас 100 тэрбумын зээл өгөхийг шаардсан. Салбар яам нь Хөгжлийн банкнаас эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, тариаланчдад тараахаар шийдвэрлэжээ. Гэтэл тариалалт эрхлэх мөнгөгүй гэсэн нөгөө холбооныхон чинь уг мөнгийг арилжааны банкуудаар дамжуулалгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм уу, аль нэг сангаар дамжуулан бэлнээр авах болзол тулгасан гэнэ. Энэ ариун явдал уу.

Үргэлжлэл бий…

Etoim


URL:

Сэтгэгдэл бичих