14-р сургуулийн шинэ байрны асуудлыг шийдэж өгөхгүй бол ажил хаялт зарлана

Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид, сурагчдын эцэг эх өнөөдөр сургуулийнхаа гадаа жагслаа.

Өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан ч өнөөг хүртэл нааштай хариу өгч, шийдвэрлээгүй байгаа юм. Тус сургууль хичээлийн хоёр байртай бөгөөд 2013 онд “А” байрны тааз нурснаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон юм.

Тухайн үед сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих Засгийн газрын тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй. Үүний улмаас багш, сурагч зутарч явна. Тэд дөрвөн сургуульд хуваагдаж гурван ээлжээр хичээллэж байгаа. Тэд өөрсдийнх нь сурах боловсрох эрхийг нь зөрчиж байгааг ийнхүү эсэргүүцэн жагсаал хийж, сургуулийн байрыг хурдан барьж өгөхийг шаардлаа.

  • Сургуулийн Б байранд 1-3 дугаар анги 3 ээлжээр,
  • “Шавь” цогцолбор сургуульд 4-5 дугаар анги 3 ээлжээр,
  • 92-р сургуулийн өргөтгөлд 6, 8-12 дугаар анги 2 ээлжээр,
  • 53-р сургуульд 7-р анги 2 ээлжээр, 44-р сургуульд 12 анги сонгох хичээлүүдээ үзэж байгаа аж.

14 сургуулийн нийгмийн ухааны багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баянмөнх “Сургуулийн барилгын ажил эхлэхгүй удааширч байгаад өнөөдөр бид цуглаж, төр засагт үгээ хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Бид удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан. Зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд гэхэд 60 орчим удаа бичиг очсон. Анх 2013 оны 12 сард сургуулийн барилгыг буулгах үед улсын төсөв батлагдсан үе таарч байсан. Тухайн үед 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих боломжтой юм байна гэдэг нь батлагдаж, 2,9 тэрбум төгрөг нь сургуулийн төсөвт суулгасан ч сургуулийн барилгын ажлыг 5,8 биш 8,3 тэрбум орчим төгрөгөөр барих боломжтой юм байна. Анх алдаатай зураглал гарснаас болж төсөв буруу гарсан байна гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Одоо 1-3-р ангийн сурагчид сургуулийн өргөтгөл болсон Япон улсын буцалтгүй тусламжаар барьсан сургуульд гурван ээлжээр хичээллэж байна. Бид өнөөдрөөс эхлэн Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн боловсролын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт дахин мэдэгдэл хүргүүлэхээр боллоо. Бидний мэдэгдлийн хариуд тодорхой шийдвэр гаргахгүй бол ажил хаялтыг энэ сарын 15-наас эхлүүлнэ” гэлээ.

Мөн 2д ангийн багш Б.Баярмөнх “Би 14 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаад найман жил болж байна. Одоо бага сургуульд 1-3-р ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэдэг. Хичээл цаг цагтаа ороод дараагийн анги ороход бүгд л яарсан сандарсан байдалтай байдаг. Энд илүү цагаар давтлага хийх ямар ч боломж огт байхгүй. Өвлийн цагт бол сүүлийн цаг 19.45-д тардаг болохоор хүүхдүүдэд бүр хүндрэлтэй байсан. Хичээлүүд шахуу ордог болохоор сургалтын арга барилд ч гэсэн хэцүү зүйл их бий. Гурван ээлжээр хичээллэнэ гэдэг маш хүндрэлтэй байна. Багш нарын өрөө гэж байхгүй. Бид ийм л байдалтай байна” хэмээв.

Ийнхүү тус сургуулийн асуудлыг шийдэж өгөхгүй бол ажил хаялт зарлах нь ээ. Арга үгүй бизээ гурван жил хичээлийн байргүй зутарч яваа багш, сурагчдад хүнд байгаа нь ойлгомжтой. Хичээлийн байртай хэрнээ л сурагчддаа датлага өгөх анги олдоггүй гэдэг.

 

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25


URL:

Нэр: Яанал даа Огноо: 6 May 2016

төрийн түшээд нараа монголын ирээдүй болсон хүүхдүүдээ хайрлаач бар зочид буудал бол сарын дотор л баригдаж байгаа биздээ. 3-н боллоо шүү томчууд та нарын хүүхдүүд биш болохоор та нарт огт хамаагүй л дээ ардуудыг шимэгч хувалз нар ичэхээ больсон шуналтууда одоо болоо юм бишүү

Нэр: Сэлэнгээ Огноо: 6 May 2016

хурдан сургууль бариач түмний хүүхдүүд гуйж байна та нараас юу хорох юм вэ

Сэтгэгдэл бичих